"Герман мэдлэг - Монгол ухаан" уриатай Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) монголын төдийгүй олон улсын оюутан залууст мэргэжлийн салбартаа манлайлагч болохын зэрэгцээ германы инженерийн мэдлэг, технологийн “нөү-хау”-г нэвтрүүлсний үр шимийг хүртэх боломжийг олгож байна.
Олон соёл, өвөрмөц онцлогийг шингээсэн манай их сургууль
Монгол Улсын Боловсролын яам болон
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр 2013 онд байгуулагдсан.
Өнөөдөр МГТИС олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн, салбартаа танигдсан хотхон хэлбэрээр хөгжиж буй их сургууль болоод байна. Бид Фрайбергийн Техникийн их сургууль, Аахены Техникийн их сургууль, Мартин-Лютерийн нэрэмжит Халле-Виттенбергийн их сургууль, Бранденбургийн Технологийн их сургууль, Георг Агрикула Бохумын нэрэмжит Техникийн их сургууль, Дрездений Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль,
Цитау/Гөрлитцийн дээд сургууль,
Солонгосын ахисан түвшний Шинжлэх ухаан, технологийн их сургууль,
Донгсёо их сургууль, Солонгосын Керамик инженер, технологийн дээд сургууль,
Улсаны их сургууль зэрэг Герман, Өмнөд Солонгосын их, дээд сургуулиуд болон монголын аж үйлдвэр, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.
МГТИС нь оюутан залуус шамдан суралцаж, хандлагаа төлөвшүүлэн, аливаад дүн шинжилгээ хийх, бүтээлч сэтгэлгээтэй, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах чадвар эзэмших эрдмийн өргөө юм. Манай төгсөгчид Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл , Механик инженер, Хүрээлэн буй орчны инженечлэл, Үйлдвэрлэлийн инженерчлэл, Цахилгааны инженер мөн Мехатроникийн чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдэж байна.
XXI зууны чанартай боловсрол, шилдэг судалгаа шинжилгээний төлөө хамтран зүтгэгч багш, ажилтан, оюутнуудаа бид "МГТИС-ийн гэр бүл" гэж бахархалтайгаар нэрлэдэг. Бид хамтдаа Монгол Улсын болон Азийн бүсийн технологийн тэргүүлэгч их сургууль болохоор зорин ажиллаж байна.
Хүндэтгэсэн,
Проф. Доктор. Б.Батцэнгэл
Ректор
Проф. Др. ШУ-ны доктор Л.Алтангэрэл
Судалгаа хариуцсан дэд захирал
Б.Энхбаяр
Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал