Олон улсын түнш байгууллага

МГТИС-ийн олон улсын түншлэлийн холбоо нь чанарын өндөр түвшний их сургуулиудтай хамтран ажиллахыг зорьдог. Одоогоор дараах олон улсын их сургуулиудтай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байна.
МГТИС нь зуны амралтаар олон улсад солилцоогоор суралцах боломжийг оюутнууддаа олгодог. Тухайлбал: ХБНГУ-ын уул уурхайн Фрайбергийн Техникийн их сургууль, БНХАУ-ын (Шу Жөү технологийн их сургууль) сургуульд тус тус суралцах боломжтой. Мөн Дармштад дахь Техникийн Их Сургууль (Герман), Өмнөд Дакотагийн Уул Уурхайн Технологийн их сургуулийн (АНУ) магистрын хөтөлбөрийн оюутнуудтай жил бүр Төгсөлтийн судалгааны төслийг хамтран хэрэгжүүлдэг.

Түүнчлэн Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалтын магистрын хөтөлбөрийг Германы Фрайбергийн Техникийн их сургууль болон Австрийн Лебен хотын Монтаны их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна.  



Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалтын магистрын хөтөлбөрт түншлэлийн холбоотой их сургуулиудын жагсаалт:
МГТИС-ийн чанартай боловсролын үндэс болсон "Герман мэдлэг-Монгол ухаан" гэсэн уриа нь олон улсын компаниудын анхаарлыг ихээхэн татсан юм. Тус их сургууль нь дараах бизнесийн байгууллагатай түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Та "Бизнесийн хамтын ажиллагаа" хуудсанд зочилно уу.