Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь (TACMEE)

Энэхүү төсөл хүрээлэн буй орчны хөтөлбөрийг сайжруулахаас гадна Монгол орны хүрээлэн буй орчны асуудал, шийдэлд анхаарлаа хандуулна. Европын Холбооны Улсаас Унгарын Сзегедийн Их Сургууль болон Финляндын Оулугийн Их Сургууль хүрээлэн буй орчин, хүрээлэн буй орчны инженерийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрөөр арвин туршлагатай ба Монгол Улсын Их Сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн бакалавр, МУИС-ийн хүрээлэн буй орчны магистрын хөтөлбөрийг сайжруулахад үйл ажиллагаа чиглэгдэнэ.
Төслийн хүрээнд Европын сургуулиудын зүгээс Монголын 3 их сургуулийн хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрт шинэ хичээл оруулах, сайжруулах, курс, семинар, илтгэл, тараах материал, лабораторийн үнэлгээ, цахим курс, лабораторийг өргөжүүлэхэд тусална. Үүнээс гадна хүний нөөцийн чадавхыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлын ач холбогдлын талаар мэдээлэл өгөх, үйлдвэрлэлтэй хосолсон хөтөлбөрийг заахад дэмжлэг үзүүлэх, цаашлаад боловсрол, судалгааны чиглэлд Европын холбоо-Монголын харилцаа холбоог бэхжүүлэхэд түлхэц болно. 

Санхүүжүүлэгч: Erasmus+
Үйл ажиллагааны төрөл: Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх
Холбоос: холбоос-1, холбоос-2