Бүтэц

Оюутан залуус, мэргэжилтнүүд авьяас чадвараа бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд мэдлэг туршлагатай, хүсэл эрмэлзэлтэй багш нар, Захирлын зөвлөл, Эрдмийн зөвлөл, Факультетууд, мөн Удирдах зөвлөлд хүчтэй удирдлагын баг ажиллаж байна.
 

 
1. Удирдах зөвлөл
Удирдах зөвлөл (зурагт 2019 оны Удирдах Зөвлөлийн бүрэлдхүүнийг харуулав) нь МГТИС-ийн шийдвэр гаргах дээд удирдлага юм. Удирдах зөвлөл нь санал өгөх эрхтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй. 

Монгол Улсын Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нэрлэсэн дөрвөн төлөөлөл:
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл, Жадамбагийн Ганбаатар;
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл Др. Содномын Должин ;
  • Гадаад харилцааны яамны төлөөлөл Мижиддоржийн Цэнгэг;
  • Сангийн яамны төлөөлөл Идэшийн Батхүү.
 
ХБНГУ-ын Засгийн газраас нэрлэсэн гурван төлөөлөл: 
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг (AA);
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөл Удо Вебер (BMZ);
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засаг, эрчим хүчний яамны төлөөлөл Др. Маркус Утч (BMWi).
 
Захирлын зөвлөлийн нэрлэсэн гурван төлөөлөл: 
  • ХБНГУ-ын Мюнстерийн Технологийн дээд сургуулийн захирал асан, УЗ-ийн дэд дарга Проф. Др. Петер Шүлте
  • ХБНГУ-ын Дармштад дахь Техникийн их сургуулийн Проф. Др. Эмеритус. Манфред Хампе;
  • МГТИС-ийн Үүсгэн байгуулагчдын хорооны гишүүн асан, Чимэдцэрэнгийн Шинэбаяр;
  • Баянгол дүүргийн Засаг дарга, Др. Өлзий-Оршихын Сумъяабаатар.

Сургуулийн эрдмийн зөвлөлийн нэрлэсэн гурван төлөөлөл: 
  • МГТИС-ийн Хөтөлбөрийн зохицуулагч, зөвлөх Проф. Др. Чулуунбаатарын Энхзаяа;
  • МГТИС-ийн Судалгаа хариуцсан дэд захирал асан Проф.Др. Даниел Карте;
  • МГТИС-ийн төгсөгч Очирболдын Болор-Эрдэнэ.

2. Эрдмийн зөвлөл:
Сургуулийн эрдмийн зөвлөл нь сургуулийн эрдмийн дээд удирдлага бөгөөд МГТИС-ийн сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлно. Сургуулийн эрдмийн зөвлөл нь академик эрх чөлөө, стандартыг ханган ажилладаг. Сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Захирал, Сургалт хариуцсан дэд захирал, Судалгаа хариуцсан дэд захирал, деканууд, профессорууд, докторын дараах түвшний сургалт, судалгааны ажилтан, ахлах багш, багш, судлаачдаас сонгогдсон нэг төлөөлөл, Оюутны зөвлөлийн дарга, Сургалт, оюутны асуудал хариуцсан нэгжийн дарга, олон янзат байдлыг хариуцсан ажилтан тус тус багтана. 
 
Сургуулийн бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилготой бие даасан комисс, хороод ажилладаг. Үүнд: 
 
  • Сургалтын комисс
  • Судалгааны комисс
  • Элсэлтийн шалгалтын комисс
  • Тэтгэлгийн комисс
  • Дадлагын комисс
  • Шалгалтын зөвлөл
  • Өмч хамгаалах зөвлөл
  • ХАБЭА хариуцсан байнгын зөвлөл
  • Оюутны ёс зүйн хороо
  • Чанарын удирдлагын хороо
  • Дотоод аудитын баг

3. Захирлын зөвлөл:
Захирлын зөвлөл нь МГТИС болон түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Захирлын зөвлөл нь сургуулийн дүрэмд заасан болон Удирдах зөвлөлөөс олгосон эрх үүргийн хүрээнд сургалт, судалгаа болон захиргаа, санхүүгийн бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Захирлын зөвлөл нь Захирал, Сургалт хариуцсан дэд захирал, Судалгаа хариуцсан дэд захирал, Санхүү, захиргаа хариуцсан дэд захирлаас бүрдэнэ. Тус зөвлөл нь Сургуулийн хөгжлийн стратеги, бодлого, сургалт, судалгаа, захиргаа, санхүүгийн үйл ажиллагааны урт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлдэг. Европын дээд боловсролын стандарт, дүрэм журамд нийцсэн сургалтыг хэрэгжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хууль тогтоомжид нийцүүлэн хангаж ажиллах үүргийг хэрэгжүүлдэг.
 
  • Захирал Проф. Др. Баатарын Батцэнгэл
Проф. Др. Б.Батцэнгэл нь 2013 оноос хойш МГТИС-д Химийн профессороор ажиллаж байгаад 2017 онд Сургалт хариуцсан дэд захирлаар дэвшин ажилласан. 2019 оны 12-р сард МГТИС-ийн Захирлаар томилогдон ажиллаж байна. Проф. Др. Б.Батцэнгэл нь Химийн ухааны докторын зэрэг ХБНГУ-ын Аахены их сургуульд хамгаалсан.
  • Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Лхамсүрэнгийн Алтангэрэл
Проф. Др. Л.Алтангэрэл нь 2013 оноос хойш МГТИС-д Математекийн профессороор ажиллаж байгаад 2015 онд Математик, Компьютер, Байгалийн шинжлэх ухааны факультетын деканаар дэвшин ажилласан. 2019 оны 12-р сард МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байна. Проф. Др. Л.Алтангэрэл нь Математикийн ухааны докторын зэрэг ХБНГУ-ын Кемицийн их сургуульд хамгаалсан.
  • Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал Болдын Энхбаяр
Б.Энхбаяр нь 2017 оноос хойш МГТИС-д Бизнес, үйлдвэрлэлийн байгууллагуудтай харилцах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд Санхүү, захиргаа хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байна. Б.Энхбаяр нь АНУ-ын Линкольны их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 

 
4. Факультетын декан:
Факультетын декан нь факультетын өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг. Декан нь өөрийн факультетыг бүрэн төлөөлнө.
 
  • Инженерийн факультетын декан Проф. Др. Мягмарсүрэнгийн Баянмөнх
  • Математик, Компьютер, Байгалийн ухааны факультетын декан Проф. Др. Насанжаргалын Баттулга
  • Хэл, заах арга зүйн төвийн дарга Бишбатын Батсүрэн
 
5. Олон янзат байдлыг хариуцсан ажилтан болон Дотоод хяналт, шалгалтын ажилтан
 
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь олон янзат байдлыг онцгойлон анхаардаг бөгөөд жендерийн тэгш байдал нь сургуулийн үндсэн үйл ажиллагаандаа баримталдаг үнэт зүйлийн нэг юм. Тус сургууль нь нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагын хувьд олон ургалч үзлийг дэмжиж, хүн бүрийн сурах, ажиллах боломжийг хангана хэмээн дүрэмдээ тусгасан юм. Энэхүү зорилгын хэрэгжилтийг Олон янзат байдлыг хариуцсан ажилтан 2017 оноос хариуцан ажиллаж байна. 
 
  • Олон янзат байдлыг хариуцсан ажилтан 

Олон янзат байдлыг хариуцсан ажилтан дараах үндсэн үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд: 
  • Жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг оюутан элсүүлэлт болон хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагаанд (сургалт, судалгаа, захиргаа) жендерийн тэгш байдлын болон тэгш боломжийн талаар дүн шинжилгээ хийж, тайланг БСШУСЯ-нд хүргүүлэх
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш боломжийг олгох асуудлаар сургуулийн Эрдмийн зөвлөл, Тэтгэлгийн комисс, Ёс зүйн хороонд зөвлөмж өгөх
Дотоод хяналт, шалгалтын ажилтан нь мөн ялгаагүй Олон янзат байдлыг хариуцсан ажилтантай адил өргөн хүрээнд ажилладаг.
 
  • Дотоод хяналт, шалгалт хариуцсан ажилтан Цэрэндуламын Мөнхзул
Тэрээр чанар, хууль, эрх зүй, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах болон дараах үндсэн үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд: 
  • Чанарын менежментийн тогтолцооны үйл явцуудыг бий болгох, хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг нь хангах ба дотоод аудитын жилийн төлөвлөгөөний дагуу дотоод аудит болон удирдлагын дүн шинжилгээний хурал зэргийг тус тус зохион байгуулах
  • Чанарын менежментийн тогтолцооны гүйцэтгэл болон сайжруулалт шаардлагатай асуудлыг Удирдах зөвлөлд тайлагнах
  • МГТИС-ийн бүх хамт олныг чанарын шаардлагын (сургалтын хөтөлбөрийн чанар, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны чанар, захиргаа болох дэмжих үйл явцын чанар) талаарх ойлголтоор хангах 

Манай байгууллагын бүтэц, мөн бидний амжилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбоос дээр дарж авна уу. Та холбоо барихыг хүсвэл манай багш, ажилтны хуудсанд зочлох, эсвэл бидэнтэй шууд холбоо барина уу. Таныг сорьсон, сонирхолтой ажлын байрыг хайж байна уу? Тийм бол та ажлын байр хуудсанд зочлоорой. Хэрэв та өөрт тохирох сургалтын хөтөлбөр хайж байгаа бол дараах хуудсанд зочилно уу: МГТИС-ийн сургалтын үйл ажиллагаа. Баярлалаа.