Захиргааны алба

Захиргааны алба нь МГТИС-ийн сургалт болон судалгааны үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Захиргааны ажилтнууд эрх бүхий байгууллагуудтай (яам, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд) холбоо тогтоох, хууль зүй, стратеги төлөвлөлт, мэдлэг хуваалцах, хуваарилагдсан тогтолцоо мөн дэд бүтэц зэрэг асуудлын хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээг хариуцдаг. Жиш: Мэдээлэл, технологийн алба нь оюутны хотхоны техникийн үйлчилгээ, санхүүжилт, оюутан элсүүлэх, ажилтан сонгон шалгаруулах, ажил мэргэжлийн үйлчилгээ мөн чанарын баталгаажилт зэрэг ажлуудад бусад албаа дэмжин ажилдаг.

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБА 
Хотхоны менежментийн систем, мэдээллийн технологийн дэд бүтэц


 

ХОТХОН, ДЭД БҮТЦИЙН АЛБА 
Их сургууль болон гадны хамтран ажиллагч түншүүдтэй барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн менежменттэй холбоотойгоор үүсэх бүхий л асуудлыг хариуцдаг.  



 
ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА  
Магадлан итгэмжлэл, Чанарын менежмент, Дотоод аудит, Олон нийтийн харилцаа, маркетинг, аж үйлдвэрийн түншлэлийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Түүнчлэн, захирлын туслах нь Захирлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг нэгтгэн Төрийн захиргааны удирдлагын газрууд болон сургуулийн холбогдох нэгж, ажилтнуудад мэдээлэх хүргүүлэх үүрэгтэй.




 
 
САНХҮҮ, ХУДАЛДАН АВАЛТЫН АЛБА
Төсөв, нягтлан бодох бүртгэл, худалдан авалт, хяналт
 
 
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
Албан хаагчдын хөгжил, удирдлага мөн зохион байгуулалт. Албан хаагчдын удирдлага мөн ажилчдын цалингийн цэс, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал болон боловсон хүчний бодлого зэрэгтэй холбогдсон үйл ажиллагааг хариуцдаг.