Оюутны зөвлөл ба Төгсөгчдийн холбоо

МГТИС-ийн Оюутны зөвлөл (ОЗ) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутны зөвлөлийн гол зорилго нь оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутнуудыг хариуцлагатай, хичээнгүй, үлгэр дуурайлал болсон ирээдүйн удирдагчид болгон хөгжүүлэхэд оршино. Оюутны зөвлөлийн гишүүд нь оюутнуудын саналаар сонгогддог бөгөөд хоёр семестерийн турш зөвлөлд ажиллах эрхийг авна. Гишүүн тус бүр Оюутны зөвлөлд тодорхой байр суурь, хариуцлага хүлээн ажилладаг. 
 

1. Ерөнхийлөгч Л.Байгаль 
  • Хурлыг удирдан зохион байгуулж, гишүүдийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоход  анхаарах 
  • Факультет, удирдах албадуудтай байнгын харилцаа холбоотой ажиллах  
  • Аливаа зохион байгуулж буй үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах 
  • Оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, удирдан зохион байгуулах   
2. Дэд ерөнхийлөгч Баяраагын Төгөлдөр 
  • Ерөнхийлөгч болон санхүүчтэй семестрийн төлөвлөгөө, төсвийн тооцоо гаргахад хамтран ажиллах 
  • Клубуудтай холбоотой асуудлыг хариуцах 
  • Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө өгөх 
3. Санхүүч Б.Энхсанаа 
  • Оюутны зөвлөлийн санхүүг бүрэн хариуцах, хяналт тавих  
  • Аливаа үйл ажиллагааны санхүүгийн тооцоо, төлөвлөгөө гаргах 
  • Оюутны зөвлөлөөс гарч буй зарлагыг тайлагнах  
  • Аливаа мөнгө босгох үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх  

4. Нарийн бичиг  О.Есүгэн 
  • Хурлын протокол хөтлөх 
  • Хурлын ирцийг бүртгэх  
  • Оюутны зөвлөлийн материал, бичиг баримтуудыг хадгалах 
  • Оюутны зөвлөлөөс зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг бичих 
5. Кофе корнер хариуцсан ажилтан Б.Хонгорзул
  • Кофе корнероос гарч буй бүтээгдэхүүнүүдэд хяналт тавих, сайжруулахад   анхаарах  
  • Үйлчлүүлэгчидтэй ойр байж, санал бодлыг нь сонсох 
  • Кофе корнерын санхүүд хяналт тавьж, оюутны зөвлөлд сар болгон тайлан гаргаж өгөх 
 6. Зохион Байгуулагч  О.Бэлгүтэй
  • Оюутнууд болон багш ажилчдад оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэх 
  • Оюутны зөвлөлийн Gmail, Фэйсбүүк хаягийг хөтлөх 
  • Шаардлагатай үед оюутнуудаас асуулга авах 
  • Оюутны зөвлөлийн бусад гишүүдэд уулзалтын товыг тогтмол мэдээлэх  
7. Мэдээлэл нэгтгэгч Б.Молор
  • ОЗ-ийн үйл ажиллагааны бүх файл, тайланг архивлах 
  • ХК-ийн бүх онлайн файлуудыг нэгтгэх, цэгцлэх, хадгалах. 
 8. Олон нийтийн харилцааны ажилтан Баярцэнгэлын Төгөлдөр
  • Аливаа хувь хүн, байгууллага, албадаас ирж буй мэдээллийг нэгтгэн, мэдээлэх  
  • Үйл ажиллагааны зохион байгуулалтад идэвхтэй оролцох 
  • Дотуур байр, оюутнуудтай холбоотой асуудлуудыг нэгтгэн авах 
  • HUB-ийн хуралд тогтмол суух 

“МГТИС-ийн төгсөгчид” ТББ 

МГТИС-ийн төгсөгчдийн харилцаа холбоо нь гагцхүү төгсөлтийн баяраар хязгаарлагддаггүй. Учир нь “МГТИС-ийн төгсөгчид” ТББ нь тус их сургуулийн бусад төгсөгчид, багш, ажилтнуудыг хэд хэдэн үйл ажиллагаагаар холбож, байнгын харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэд Сургалт, оюутны асуудал хариуцсан албанаас зохион байгуулдаг Ажил мэргэжлийн үйлчилгээг дэмжих аливаа арга хэмжээ, үйл явдал гэхчлэн жил бүр болдог уулзалт, олон соёл хоорондын үйл ажиллагаагаар холбогддог. Түүнчлэн манай төгсөгчид орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн салбарын чухал мэдээллийг хуваалцдаг МГТИС-ийн хөтөлбөрийн цуврал семинарт тогтмол хамрагддаг. 

“МГТИС-ийн төгсөгчид” ТББ нь тус их сургуулийн төгсөгчдийн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Тус байгууллагын тэргүүнээр 2018 оны төгсөгч А.Сайнсанаа ажиллаж байна.