Элсэлтийн мэдээлэл

​​Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ) болон Бакалаврын хөтөлбөрүүдэд элсэх хүсэлтийг тодорхой заасан хугацаанд оюутан элсүүлэх журмын дагуу хүлээн авдаг. 



Бүртгүүлэгчдэд тавих шаардлага:
  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2024-2026 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байна.
  2. Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд мөн адил Монгол Улсын ЭЕШ өгсөн байна.
  3. Бакалавр: Математик болон Физик эсвэл Химийн хичээлийн (аль нэг нь) ЭЕШ-ын оноо тус бүр 550, Англи хэлний шалгалтад 550 ба түүнээс дээш оноо авсан байх. 
  4. Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ): Математикийн ЭЕШ-ын оноо 490, Англи хэлний шалгалтад 490 ба түүнээс дээш оноо авсан байх. 
 Элсэлтийн шалгалтаас чөлөөлөгдөх нөхцөл: 
  1. Англи хэл дээр хичээллэдэг бүрэн дунд сургууль төгссөн.
  2. Олон улсын их, дээд сургуульд Англи хэлний заах арга зүйгээр бакалаврын хөтөлбөр дүүргэсэн.
  3. Англи хэлний TOEFL (хамгийн багадаа 80 оноо) эсвэл IELTS (хамгийн багадаа 6.0) шалгалтуудад оноо авсан. 
Элсэлтийн бүртгэл яг одоо тус цахим хуудсаар явагдаж байна. Бүртгүүлэх явцад ямар нэг асуулт гарвал (+976) 70232086, (+976) 70232090 утсанд холбогдох эсвэл холбоо барих хэсэгт хандана уу.
 


 
Бүрдүүлэх материалууд:
Дээрх шаардлагыг хангасан бүртгүүлэгч нь МГТИС-д элсэх хүсэлтээ баталгаажуулан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх. Гадаад, эсвэл Монгол дахь олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол диплом эсвэл гэрчилгээгээ албан ёсоор БШУЯ-аар баталгаажуулсан байна; 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны батламж (Монгол оюутнуудад); 
  • Англи хэл дээр бичсэн товч танилцуулга буюу CV;
  • Англи хэлний түвшинг тодорхойлох баримт (гадаад оюутнуудад);  
  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар;
  • Сүүлийн гурван сарын дотор авхуулсан хоёр хувь цээж зураг
Элсэх эрх 
Бүртгүүлэгч нь сургалтын гэрээнд гарын үсэг зуран тухайн семестерийн сургалтын төлбөрийг бүрэн төлснөөр МГТИС-д элсэн орох эрх баталгаажна. Сургалтын гэрээ байгуулах үед өөрийн биеэр ирэх ба дээрх шаардсан материалуудыг хамт авчирна.

ЭЛСЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА