Тэтгэлэг

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор олон төрлийн тэтгэлгийг оюутнууддаа олгодог ба Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн оюутнууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн оюутнуудад зориулсан тэтгэлгийн цар хүрээг тэлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд болон бусад дэмжигч байгууллагатай тогтмол хамтран ажиллаж байна.
 

 
Одоогийн байдлаар МГТИС-ийн оюутнууд дараах төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд:
  • Сургуулийн нэрэмжит тэтгэлэг 
  • Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг
  • Оюутны хөгжлийн зээл
  • Буцалтгүй тусламж
 
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг: 
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлдөг ба Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ) болон Бакалаврын хөтөлбөрийн бүх оюутнууд хамрагдах боломжтой. Шинээр элсэн орж буй оюутнууд 2-р семестерээс хамрагдаж болох ба тус тэтгэлэг нь семестер бүрд зарлагддагаараа онцлогтой. 
Сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь дараах төрлүүдээс бүрдэнэ:

1. Шилдэг оюутны тэтгэлэг (сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлөх)
  • Сурлагын амжилт болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал
  • Сурлагаар эхний 20-д орсон оюутан материалаа явуулах боломжтой ба СОАХА-аас мэдээлэл очно.  
 
2. Манлайлагч оюутны тэтгэлэг (хоёр оюутны сургалтын төлбөрийг бүтэн хөнгөлөх)
  • Голч дүн 2.0-оос доошгүй
  • Хичээлээс гадуурх болон сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдал
  • Манлайлагч зан чанартай, жишээ нь үнэнч, шударга, эерэг хандлагатай, багийн тоглогч байх
3. МГТИС-ийн багш, ажилтнуудын төрөл саданд олгогдох тэтгэлэг (сургалтын төлбөрийг хагас хөнгөлөх)
  • Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тэтгэлэг (сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлөх)
  • Голч дүн 1.7-оос доошгүй
  • Тодорхой шалгуурыг хангасан байх, жишээ нь өрхийн дундаж орлого бага, ам бүлийн тоо олон, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй, өнчин гэх мэт
  • Холбогдох материалыг бүрдүүлсэн байх, ярилцлагад орсон байх 
Материал хүлээн авах хугацаа:
МГТИС-ийн Тэтгэлгийн комисс семестер эхлэхээс өмнө материал хүлээн авах хугацааг зарладаг.
Бүрдүүлэх материал:
  • Өөрийн товч танилцуулга буюу CV
  • Тэтгэлгийн анкет
 
Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг:
Тус тэтгэлэг нь нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2500 евро болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгодог ба бакалаврын хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжтой. Шинээр элсэж буй бакалаврын оюутнууд мөн хамрагддаг. 
 
Шалгуур үзүүлэлт:
  • Сурлагын амжилт (Голч дүн 2.0-оос доошгүй; шинээр элсэж буй оюутнуудын ЭЕШ-ын оноо)
  • Хичээлээс гадуурх ажилд оролцсон байдал
 
Материал хүлээн авах хугацаа:
Жил бүрийн 4-р сарын дундуур материал хүлээн авч эхэлдэг. 
 
Бүрдүүлэх материал:
  • Өөрийн товч танилцуулга буюу CV
  • Тэтгэлгийн анкет

 
Сургалтын төлбөрийн зээл:
МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт сурч байгаа болон шинээр элсэж буй оюутнууд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авах боломжтой. Сургалтын төлбөрийн зээл нь семестер бүрээр олгогдох ба сургуулиа төгсөөд 5 жилийн дотор буцаан төлөх нөхцөлтэй хүүгүй зээл болно.  
 
Шалгуур үзүүлэлт:
  • Голч дүн 2.8-аас доошгүй
  • Шинэ элсэгчийн ЭЕШ-ын оноо 600 болон түүнээс дээш
  • Улиралд 10-аас доошгүй багц цаг сонгосон байх
 
Хугацаа:
СОАХА-аас хичээлийн шинэ семестер эхлэхээс өмнө материал хүлээн авах хугацааг зарлана. 
 
Бүрдүүлэх материал:
  • Зээл хүссэн өргөдөл
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • ЭЕШ-ын онооны хуудас 
  • Сургуулийн тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэх

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж:
Хичээлийн жилийн нэг семестерт 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах оюутнууд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой:
  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн сургалтын төлбөр
Бүрдүүлэх материал: 
  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
Сургалтын төлбөр (12 сар):
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр - 3,500,000 төгрөг. Үүнд дотуур байрны төлбөр болох 520,000 төгрөг багтсан. 
  • Бакалаврын хөтөлбөр – 6,480,000 төгрөг.  Дотуур байрны төлбөр  520,000 төгрөг. 
  • Магистрын хөтөлбөр – 7,980,000 төгрөг. 
Сургалтын төлбөрийг семестерийн эхний долоо хоногт багтаан төлсөн байна. 
Хугацаа: МГТИС-ийн Тэтгэлгийн комисс хичээлийн шинэ семестер эхлэхээс өмнө материалыг хүлээн авах хугацааг зарладаг.