Факультетууд

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь гурван факультеттай бөгөөд тус бүр сургалт, судалгааны салбартаа ихээхэн нэр хүндтэй юм. Манай факультетууд дээд боловсрол болон судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг олон нийтэд өргөн түгээхийг зорьж байдаг. Тиймээс бид ирээдүйн инженерүүдэд урам өгөх, мөн олон нийтийн хүсэл сонирхлыг тусгах олон төрлийн ажлыг гүйцэтгэдэг. (Жишээ нь GLEAR төсөл гэх мэт).  
 

Инженерийн факультет:
 
МГТИС-ийн Инженерийн факультетын зорилго нь монгол улсад төдийгүй олон улсын түвшинд ажиллах ур чадвартай, онол, практикийн өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажил, инженерийн шийдэл боловсруулах хийж гүйцэтгэх зохион байгуулах арга ажиллагааг эзэмшсэн инженерүүдийг бэлтгэн гаргах үйл ажиллагаа юм.
Инженерийн факультет нь 2-р курсээс эхлэн оюутнуудад инженерийн чиглэлээр мэргэших хичээлүүд зааж,
  • Уул уурхайн боловсруулах инженер, 
  • Механик инженер, 
  • Хүрээлэн буй орчны инженер, 
  • Мехатроник инженер, 
  • Цахилгаан, эрчим хүчний инженер гэсэн 5 бакалаврын хөтөлбөрийн хүрээнд сургалт, судалгааны ажил хийж гүйцэтгэж байна.
Мөн Боловсруулалтын инженерийн лаборатори, Хүрээлэн буй орчны инженерийн лаборатори, Механик инженерийн лабораторийн үйл ажиллагааг хариуцаж, сургалт судалгааны бааз суурийг хөгжүүлэн сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
Дадлагад суурилсан инженерийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд, инженерийн факультетаас оюутны танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр оюутнуудад үйлдвэрлэлийн орчинд илүү ойр суралцаж, онол практик хослуулсан өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөх боломж бүрддэг. 
Мөн манай факультет нь оюутан төгсөгчдийнхөө ирээдүйн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор үйлдвэр аж ахуйн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд үйлдвэрлэлийн өдөрлөг гэх мэт арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.
 
 
Математик, Компьютер, Байгалийн Шинжлэх Ухааны Факультет:
 
Математик, Компьютер, Байгалийн Шинжлэх Ухааны Факультет нь Инженерийн бэлтгэл болон Бакалаврын хөтөлбөрүүдийн ерөнхий суурь хичээлүүдийг хариуцдагаас гадна сургалтдаа орчин үеийн заах арга зүйг тусгахыг эрмэлзэж, сүүлийн үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон лабораториудыг ашиглаж байна. Мөн бусад их сургууль, компаниудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа явуулахад анхаарлаа хандуулан ажилладаг.  
 

Хэл, заах арга зүйн төв:

МГТИС-ийн Хэл, заах арга зүйн төв нь тус их сургуулийн оюутнууд, багш ажилчдыг гадаад хэл болон заах арга зүйтэй холбоотой сургалт үйлчилгээгээр хангах үүрэгтэй. Үүнээс зонхилох үйл ажиллагаа нь оюутнуудаа англи хэл дээр амжилттай суралцахад нь туслах зорилготой англи хэлний сургалт юм. Сургуулиа амжилттай дүүргэхэд зохих хэлний мэдлэгтэй байхын тулд хэлнийхээ түвшнээс хамаарч оюутнууд ерөнхий англи хэлний B2 эсвэл C1 түвшний сургалтад хамрагдана. C1 түвшин дүүргэсэн оюутнууд өөрсдийнхөө мэргэжилтэй холбоотой техникийн англи хэл гэх зэрэг дараагийн англи хэлний сургалтуудад хамрагдана. Түүнчлэн ХЗАТ нь оюутнууддаа герман хэлний B1 болон B2 түвшин хүртэл суралцах, эрдэм шинжилгээний монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, соёл хоорондын харилцаа, бизнесийн англи хэл, түүх зэрэг хичээлээр дамжуулан шаардлагатай ур чадваруудыг эзэмших боломжийг олгодог. Оюутнуудад хичээлээс гадуур үргэлжлүүлэн суралцах боломжийг олгосон онлайн сургалтын материалууд болон хичээлүүд мөн бий. ХЗАТ нь заах аргын өндөр чанарт анхаарч байх үүрэгтэй бөгөөд багш, ажилтнуудад англи хэлний хичээлийг тогтмол явуулахын зэрэгцээ олон төрлийн сэдвээр заах арга зүйн семинаруудыг зохион байгуулдаг.