МГТИС-ийн тухай

Сургалт, судалгааны байгууллага болох төрийн өмчит Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ загвар, дэлхийн түвшний инженерүүдийн шинэ үеийг бэлтгэх төв болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын 2011 оны аравдугаар сард байгуулсан хоёр Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дүнд 2013 онд тус сургууль байгуулагдсан.



 

МГТИС нь олон улсын боловсролын сайн туршлага, тэргүүлэх стандартыг Монгол Улсад хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан, өндөр мэргэшсэн, нийгмийн хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээлч инженерүүдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Практиктай уялдсан сургалт, судалгаа явуулах, оюутнуудын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, мөн олон улсын их сургуулийн хувьд сургалт, судалгааны чиглэлдээ Европын чанарын стандартыг дагаж мөрдөж буй нь МГТИС-ийн онцлог шинжүүд юм.
 

2018-2019 оны хичээлийн жилийн тоо баримтууд 
  1. Эрэгтэй, эмэгтэй оюутнуудын тооны харьцаа - 49% эмэгтэй
  2. Тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан оюутны хувь - 45% 
  3. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутны хувь - 6% 
  4. Тодорхой хугацаанд гадаадад суралцсан оюутны хувь - 15% 
  5. Ажил эрхэлж буй төгсөгчдийн хувь - 100%