Оюутны зөвлөл ба Төгсөгчдийн холбоо

МГТИС-ийн Оюутны зөвлөл (ОЗ) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутны зөвлөлийн гол зорилго нь оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутнуудыг хариуцлагатай, хичээнгүй, үлгэр дуурайлал болсон ирээдүйн удирдагчид болгон хөгжүүлэхэд оршино. Оюутны зөвлөлийн гишүүд нь оюутнуудын саналаар сонгогддог бөгөөд хоёр семестерийн турш зөвлөлд ажиллах эрхийг авна. Гишүүн тус бүр Оюутны зөвлөлд тодорхой байр суурь, хариуцлага хүлээн ажилладаг.  

Энэ хичээлийн жилийн хувьд оюутнуудын идэвхийг сайжруулах, харилцааг бэхжүүлэх үндсэн дээр Спорт өдөрлөг, Цасны баяр зэрэг оюутнуудыг холбосон үйл ажиллагаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 

1. Ерөнхийлөгч Б.Энхсанаа 
  • Багаа удирдаж, алсын хараагаа тогтоох
  • Энгийн уулзалт зохион байгуулах
  • Үйл ажиллагааг санаачилж эхлүүлэх
  • Факультет, захирлын зөвлөлтэй харилцаа холбоо тогтооно
  • Арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах
  • Эрдмийн зөвлөл болон Оюутны ёс зүйн хорооны хуралд оролцох
2. Дэд ерөнхийлөгч М.Анхгэрэл 
  • МГТИС-н Клубын Зөвлөлийн удирдагчаар ажиллаж клубуудын үйл ажиллагааны идэвх болон асуудлыг хариуцан ажиллах
  • Ерөнхийлөгчийг орлох мөн ерөнхийлөгчтэй хамтран ОЗ-д чиг өгөн ажиллах
  • Санхүүчтэй хамтран ОЗ-н жилийн төлөвлөгөө болон төсвийн тооцоо гаргах​ 
3. Нарийн бичиг Б.Энгүүнээ
  • Хурлын протокол хөтлөх 
  • Хурлын ирцийг бүртгэх  
  • Оюутны зөвлөлийн материал, бичиг баримтуудыг хадгалах 
  • Оюутны зөвлөлөөс зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг бичих 
  • Бусад гишүүдийн хамтаар үйл ажиллагаа зохион байгуулах 
4. Санхүүч Б.Оюун 
  • Оюутны зөвлөлийн санхүүг бүрэн хариуцах, хяналт тавих  
  • Аливаа үйл ажиллагааны санхүүгийн тооцоо, төлөвлөгөө гаргах 
  • Оюутны зөвлөлөөс гарч буй зарлагыг тайлагнах  
  • Аливаа мөнгө босгох үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх ​
5. Зохион Байгуулагч Д.Ундармаа 
  • Оюутнууд болон багш ажилчдад оюутны зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэх 
  • Оюутны зөвлөлийн Gmail, Фэйсбүүк хаягийг хөтлөх 
  • Шаардлагатай үед оюутнуудаас асуулга авах 
  • Оюутны зөвлөлийн бусад гишүүдэд уулзалтын товыг тогтмол мэдээлэх 
6. Бялдаржуулах төв хариуцагч Г.Гандуулга
  • Бялдаржуулах төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ээлжийн хуваарь гаргах
  • Хичээллэгчтэйгээ ойр байж, үйл ажиллагааг санаачилж зохион байгуулах
  • Бялдаржуулах төвийн багаж төхөөрөмжинд хяналт тавьж, сайжруулахад анхаарах
  • Бялдаржуулах төвийн санхүү болоод бүртгэлд хяналт тавьж оюутны зөвлөлд сар болгон тайлан гаргаж өгөх 
 7. Кофе корнер хариуцсан ажилтан Г.Ивээлтбаяр
  • Кофе корнероос гарч буй бүтээгдэхүүнүүдэд хяналт тавих, сайжруулахад   анхаарах  
  • Үйлчлүүлэгчидтэй ойр байж, санал бодлыг нь сонсох 
  • Кофе корнерын санхүүд хяналт тавьж, оюутны зөвлөлд сар болгон тайлан гаргаж өгөх   
8. Мэдээлэл нэгтгэгч Г.Одбаяр
  • ОЗ-ийн үйл ажиллагааны бүх файл, тайланг архивлах 
  • ХК-ийн бүх онлайн файлуудыг нэгтгэх, цэгцлэх, хадгалах.
9. Олон нийтийн харилцааны ажилтан Л.Чимэг-Эрдэнэ
  • Аливаа хувь хүн, байгууллага, албадаас ирж буй мэдээллийг нэгтгэн, мэдээлэх  
  • Үйл ажиллагааны зохион байгуулалтад идэвхтэй оролцох 
  • Дотуур байр, оюутнуудтай холбоотой асуудлуудыг нэгтгэн авах ​
10. Гомдол, хүсэлтийн менежмент Б.Молор
  • Оюутнуудын гомдол, хүсэлтийг цуглуулах
  • Гомдлын хариуг өгөх
  • Хүргүүлэх бичиг баримтыг бэлтгэх
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээ зохион байгуулах
11. Оюутны идэвхийн оноо хариуцагч Г.Оюунгэрэл
  • ​Үйл ажилгааны ирцийг бүртгэж авах
  • Оюутан бүрийн идэвхийн оноог гаргах
  • Тэтгэлгийн хороонд оюутан бүрийн оноог явуулах

“МГТИС-ийн төгсөгчид” ТББ 

МГТИС-ийн төгсөгчдийн харилцаа холбоо нь гагцхүү төгсөлтийн баяраар хязгаарлагддаггүй. Учир нь “МГТИС-ийн төгсөгчид” ТББ нь тус их сургуулийн бусад төгсөгчид, багш, ажилтнуудыг хэд хэдэн үйл ажиллагаагаар холбож, байнгын харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэд Сургалт, оюутны асуудал хариуцсан албанаас зохион байгуулдаг Ажил мэргэжлийн үйлчилгээг дэмжих аливаа арга хэмжээ, үйл явдал гэхчлэн жил бүр болдог уулзалт, олон соёл хоорондын үйл ажиллагаагаар холбогддог. Түүнчлэн манай төгсөгчид орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн салбарын чухал мэдээллийг хуваалцдаг МГТИС-ийн хөтөлбөрийн цуврал семинарт тогтмол хамрагддаг. 

“МГТИС-ийн төгсөгчид” ТББ нь тус их сургуулийн төгсөгчдийн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Тус байгууллагын тэргүүнээр 2018 оны төгсөгч А.Сайнсанаа ажиллаж байна.