Яагаад "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг санал болгодог вэ?

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт суралцсанаар тухайн оюутан инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ улам бүр хөгжүүлэхээс гадна тэднийг бие даасан, хэрэглээнд суурилсан судалгааны ажил хийх чадварыг сайжруулах зорилготой. Энэхүү Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг МГТИС-ийн Герман улс дахь түнш их сургуулиудын хамтын ажиллагааны үр дүнд, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан болно. 



МГТИС нь үүсэн байгуулагдсан цагаасаа дадлагад суурилсан сургалт, ажлын байрны бодит туршлагыг оюутнуудад олгох чиглэлээр олон улсын тэргүүлэх компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Иймээс Магистрын хөтөлбөрийн (M.Sc.) оюутнууд нь аж үйлдвэрийн хэрэгцээнд тулгуурласан “Ахисан шатны судалгааны төсөл” дээр ажиллах замаар Магистрын дипломын ажлаа тухайн салбартайгаа нягт уялдаатай, ихэвчлэн ажил олгогчтойгоо хамтран хийх боломжтой.  
“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь онолын үндэслэл, бодит судалгааг хослуулах замаар ажил мэргэжлийг чухалчлан үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээ шаардлагыг шууд хангахад чиглэсэн. Тус хөтөлбөр нь заавал судлах хичээл (инженерийн судалгааны арга зүйг түлхүү анхаарсан), өргөн сонголттой сонгон суралцах хичээл (салбар хоорондын модулиудыг багтаасан), Ахисан шатны судалгааны төсөл болон Магистрын дипломын ажил зэргээс бүрдэнэ. Ингэснээр мэргэшлийн хувьд давуу сонголтуудыг бий болгож, оюутныг инженерийн болон байгалийн шинжлэх ухааны аль алинаар нь хөгжих боломжийг олгоно.

"Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийн онцлог нь юу вэ? 

Дахин давтагдашгүй: Монгол Улсын аж үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, салбар хооронд хөрвөх чадвартай, судалгааны чиглэлээр мэргэшсэн шинжлэх ухааны магистрын зэрэг
Нэр хүнд: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  их сургуулиас эрэлттэй эрдмийн зэрэг хүртэх боломж;
Мэргэшсэн чиглэл: Олон салбарын өргөн цар хүрээ бүхий судалгааны арга зүйг эзэмших; 
Хөрвөх чадвар: Судалгаа, инновацын чиглэлээр мэргэшин инженерийн болон байгалийн шинжлэх ухааны салбарт хөрвөж ажиллах;
Бизнес сэтгэлгээ: Инженерчлэлийн бодит асуудлыг шийдвэрлэх бүтээлч хандлага, шийдлийг олж нээх;
Ахисан түвшний судалгаа: Аж үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн Ахисан түвшний нарийвчилсан судалгааны төсөл болон судалгааны мэргэжлийн зөвлөхийн удирдлага дор ажиллах;
Гэрээсээ гадаадад суралцах: МГТИС-ийн болон хамтрагч их сургуулиудын санал болгосон хичээлийн хөтөлбөрт суралцах;
Ажил мэргэжлийн өргөн боломж: МГТИС-ийн инженерчлэл болон шинжлэх ухааны салбар дахь (уул уурхай, үйлдвэрлэл, боловсруулалт, байгаль орчин гэх мэт) харилцаагаар дамжуулан олон улсын компаниудад ажиллах;
Манлайлал: Монголын компаниудад удирдах албан тушаалд дэвшин ажиллах;
Ирээдүйд чиглэсэн: Аж үйлдвэрлэлийн салбарын шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэх;
Англи хэл: Инженерийн болон шинжлэх ухааны хэлээр өндөр түвшинд чөлөөтэй харилцах;
Амжилт: МГТИС-д Шинжлэх ухааны магистрын зэрэг эзэмших нь танд дараагийн амжилтуудын үндэс суурь нь болох нь эргэлзээгүй. 
 

Та яагаад МГТИС-ийн магистрын хөтөлбөрийг сонгох хэрэгтэй вэ?  

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь инженерийн болон хэрэглээний судалгааны чиглэлээр амжилттай ажиллахад таныг бэлтгэнэ. Та 21 дүгээр зууны инженерийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, туршлагыг боловсруулж, нэгтгэх боломжтой болно. 
Энэхүү сургалтын хөтөлбөр нь заавал судлах хичээлүүд, сонгон суралцах хичээл (олон төрлийн мэргэшил олгох боломжийг бүрдүүлэх), мөн практиктай холбогдсон судалгааны ажил гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сургалтын хөтөлбөрийг орчин үеийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй ажлын орчинд шаардлагатай хамгийн чухал агуулга, арга зүйг багтаах замаар боловсруулсан бөгөөд тогтмол сайжруулдаг. Ахисан түвшний судалгааны төслийн гол онцлог нь хувь хүний бие даасан байдал, хариуцлагыг өндөр түвшинд хөгжүүлж, онолын сургалтын үед эзэмшсэн мэдлэг, ур чадварыг батжуулдаг оршино. Ингэснээр тус хөтөлбөр нь таны Магистрын зэрэг (M.Sc.) горилох дипломын ажилд чухал бэлтгэл болно. 
Энэхүү зэрэг олгох хөтөлбөрийн туршид та Монгол, Герман болон олон улсын профессоруудын лабораторийн ажил, бодит асуудал дээрх хэлэлцүүлэг, бие даасан төсөл, салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах зэрэг төрөл бүрийн сургалт судалгааны хөтөлбөрт хамрагдана. Нийтдээ Байгалийн нөөц, технологийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь судалгаа, шүүмжлэлт дүгнэлт, мэдлэг чадварыг бүтээлч сэтгэлгээ, санаачилгатай байхыг хөгжүүлэхэд чиглэнэ. 

Энэхүү ахисан түвшний хөтөлбөрт хамрагдсанаар судалгаа, боловсруулалтын салбарт инженер, эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллахад шаардагдах ур чадвар, мэдлэгийг бүрэн эзэмших болно. Уул уурхай, боловсруулалт, үйлдвэрлэл, механикийн системийн загварчлал боловсруулах, эрчим хүч цахилгаан үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний систем, хүрээлэн буй орчны инженерчлэл, төслийн менежмент, үйлдвэрлэлийн инженерчлэл гэх зэрэг бусад салбарт ажиллах боломжтой. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас явуулсан судалгаагаар нийт төгсөгчдийн дөнгөж 33 хувь нь өөрсдийн төгссөн мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаг гэсэн дүн бий.
“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр (M.Sc.) нь бакалаврын зэрэгтэй хүмүүст мэргэжлээ дээшлүүлэх, ажил мэргэжлийн цар хүрээгээ өргөжүүлэх онцгой боломжийг олгож байна. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид нь цаашид инженерчлэл, шинжлэх ухаан болон холбогдох бусад чиглэлээр докторын сургалтад хамрагдах боломжтой.   

Элсэлтийн бүртгэл 12-р сарын 31-ний өдрийг хүртэл нээлттэй явагдаж, хаврын семестрийн хичээл 2-р сарын 1-нээс эхэлнэ. (Эсвэл намрын семестрийн бүртгэл 7-р сарын 31-ний өдрийг хүртэл нээлттэй явагдаж хичээл нь 10-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ). 
Бүртгэл цахимаар явагдах бөгөөд дараах хаягаар http://gmit.edu.mn/register баримт бичгийг файлаар хавсарган илгээнэ үү. Үүнд:
 
  • Бакалаврын зэргийн дипломын хуулбар;
  • Дипломын дүнгийн хуудас;
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалтын гэрчилгээ (байхгүй тохиолдолд МГТИС-ийн  Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгөх боломжтой);
  • Суралцахыг хүссэн өргөдөл (англи хэлээр);
  • CV / товч намтар (англи хэлээр);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
Бид таны хүсэлтийг хүлээн авахдаа таатай байх болно. Манай бүртгэлийн хуудсанд хандаж, өргөдөл гаргах заавартай танилцана уу.
http://gmit.edu.mn/register 

Сургалтын төлбөр
Олон улсын, тэргүүлэх зэрэглэлийн боловсрол эзэмшихэд өртөг өндөр хэдий ч МГТИС-ийн сургалтын төлбөр харьцангуй боломжийн байдаг. Нэг багц цаг (ECTS) нь 133,000 төгрөгийн төлбөртэй.
 
Тавигдах шаардлага
  • Инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй, доод тал нь 180 багц цаг (ECTS-CP) буюу түүнтэй дүйцэхүйц багц цагийг судалсан байх; Боломжит бакалаврын зэргээс дурдвал: Механик инженер, Мехатроник инженер, Барилгын инженер, Түүхий эд боловсруулалтын инженер, Боловсруулалтын инженер, Химийн инженер, Эрчим хүч,   цахилгааны инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Физик, Хими, Гео шинжлэх ухаан болон Мэдээллийн технологи гэх мэт. 
  • Англи хэлний түвшин: IELTS 6.0 эсвэл TOEFL 60-78 оноо, эсвэл МГТИС-ийн Англи хэлний түвшин тогтоох тест өгсөн байх шаардлагатай. Элсэгчид англи хэлний C1 буюу ахисан түвшин хангаагүй тохиолдолд эрчимжүүлсэн хэлний бэлтгэлд хамрагдана. 
  • Хэрэв та багц цагийн (ECTS-CP) шаардлагыг хангасан эсэхдээ эргэлзэж байвал МГТИС-ийн Элсэлтийн хороотой admission@gmit.edu.mn хаягаар холбогдон тодруулга авна уу.

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистр нь 120 кредит цагтай (ECTS-CP), хоёр жилийн хугацаатай сургалтын хөтөлбөр юм. Магистрантурт элссэн оюутнууд дараах хичээлүүдийг амжилттай суралцах ёстой. 
 
Заавал судлах хичээл (шинжлэх ухааны ба инженерчлэлийн арга зүй)
Туршилтын загварчлал
Инженерийн статистик
Оптимизацийн аргууд
Инженерийн ёс зүй
Инновац ба антрепренер

Сонгон судлах хичээлүүдийг судалгааны чиглэлтэй уялдуулан сонгох боломжтой

Аж үйлдвэрт зориулсан судалгаа, хөгжлийн арга зүй (R&D)
Уул уурхай, аж үйлдвэр дэх технологи
Инженерийн арга зүй (Механикийн, Боловсруулалтын, эсвэл Эрчим хүчний инженерийн) 
Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт
Инновац ба технологийн менежмент
Техникийн / инженерийн төслийн менежмент

Ахисан түвшний судалгааны төсөл
Магистрын дипломын ажил 

  • Олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй төрийн өмчит их сургуульд суралцан, туршлага хуримтлуулах;
  • Инженер болон байгалийн шинжлэх ухааны ирээдүйд эрэлттэй чиглэлүүдээр мэдлэг, ур чадварыг эзэмших;
  • Олон улсын мэргэжилтнүүдээс онол болон бодит судалгааны заавар зөвлөгөө авах;
  • Сургалтын орчныг дээд зэргээр бүрдүүлсэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лекцийн танхим, олон улсад эрэлттэй номын нөөцтэй номын сан, Aspen Plus, MATLAB, LIMN The Flowsheet Processor, Maptek Vulcan 12 болон COMSOL Физик зэрэг дэлхийд тэргүүлэх мэргэжлийн программ хангамжтай компьютерын лабораторид суралцах; 
  • Англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна техникийн мэргэжлийн англи хэлийг эзэмших;
  • Тусгай техникийн мэдлэг, салбар хоорондын аргачлалыг бий болгодог инновацын модулиудтай танилцах;
  • Судалгааны чиглэлээр өндөр мэргэшсэн шинжлэх ухааны магистрын (M.Sc.) зэрэг эзэмших;
  • Мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, олон улсын болон Монгол улсын нэр хүнд бүхий компаниудад ажиллах боломж бүрдэх; 
  • Орлогын бодит өсөлт болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил эзэмших; 
  • Цаашид докторын зэрэг хамгаалах зэргээр эрдэм шинжилгээний салбарт ажиллах ажил мэргэжлийн гарааны суурь болно