Факультетууд

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь гурван факультеттай бөгөөд тус бүр сургалт, судалгааны салбартаа ихээхэн нэр хүндтэй юм. Манай факультетууд дээд боловсрол болон судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг олон нийтэд өргөн түгээхийг зорьж байдаг. Тиймээс бид ирээдүйн инженерүүдэд урам өгөх, мөн олон нийтийн хүсэл сонирхлыг тусгах олон төрлийн ажлыг гүйцэтгэдэг. (Жишээ нь GLEAR төсөл гэх мэт).  

 


Эрдэс баялаг, хүрээлэн буй орчны инженерчлэлийн факультет:
 
МГТИС-ийн Инженерийн факультетын зорилго нь монгол улсад төдийгүй олон улсын түвшинд ажиллах ур чадвартай, онол, практикийн өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажил, инженерийн шийдэл боловсруулах хийж гүйцэтгэх зохион байгуулах арга ажиллагааг эзэмшсэн инженерүүдийг бэлтгэн гаргах үйл ажиллагаа юм.
Инженерийн факультет нь 2-р курсээс эхлэн оюутнуудад инженерийн чиглэлээр мэргэших хичээлүүд зааж,
  • Уул уурхайн боловсруулах инженер, 
  • Механик инженер, 
  • Хүрээлэн буй орчны инженер, 
  • Мехатроник инженер, 
  • Цахилгаан, эрчим хүчний инженер гэсэн 5 бакалаврын хөтөлбөрийн хүрээнд сургалт, судалгааны ажил хийж гүйцэтгэж байна.
Мөн Боловсруулалтын инженерийн лаборатори, Хүрээлэн буй орчны инженерийн лаборатори, Механик инженерийн лабораторийн үйл ажиллагааг хариуцаж, сургалт судалгааны бааз суурийг хөгжүүлэн сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
Дадлагад суурилсан инженерийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд, инженерийн факультетаас оюутны танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр оюутнуудад үйлдвэрлэлийн орчинд илүү ойр суралцаж, онол практик хослуулсан өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөх боломж бүрддэг. 
Мөн манай факультет нь оюутан төгсөгчдийнхөө ирээдүйн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор үйлдвэр аж ахуйн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд үйлдвэрлэлийн өдөрлөг гэх мэт арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.
 
 
Математик, Компьютер, Байгалийн Шинжлэх Ухааны Факультет:
 
Математик, Компьютер, Байгалийн Шинжлэх Ухааны Факультет нь Инженерийн бэлтгэл болон Бакалаврын хөтөлбөрүүдийн ерөнхий суурь хичээлүүдийг хариуцдагаас гадна сургалтдаа орчин үеийн заах арга зүйг тусгахыг эрмэлзэж, сүүлийн үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон лабораториудыг ашиглаж байна. Мөн бусад их сургууль, компаниудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа явуулахад анхаарлаа хандуулан ажилладаг.