Яагаад Уул уурхайн боловсруулах инженерийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Уул уурхайн боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр (B.Sc) нь төрөл бүрийн эрдэс материалын боловсруулалтад шаардлагатай үйлдвэр, тоног төхөөрөмжийн загвар дээр ажиллах, тооцоолол хийх, тэдгээрийг үр дүнтэй ашиглах чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох сургалтын үйл ажиллагаа юм. МГТИС-ийн оюутан, төгсөгчид нь анхдагч түүхий эд боловсруулах болон хоёрдогч материалыг дахин боловсруулах чиглэлээр аль алинд нь ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой. 
 

 
Яагаад Уул уурхайн боловсруулах инженерийн мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?
 
Хэрэглээнд түлхүү чиглэсэн “Уул уурхайн боловсруулах инженер” бакалаврын хөтөлбөр нь инженер, математик болон байгалийн ухааны хичээлүүдээр дамжуулан мэдлэг, ур чадвар олгох замаар тухайн төгсөгчийг эдийн засгийн хувьд үр ашигтай, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн түүхий эд материал болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийн процессийг загварчлах, төлөвлөх, удирдан явуулах чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд зорьдог.

МГТИС-ийн зорилт нь “Уул уурхайн боловсруулах инженер” бакалаврын түвшний мэдлэгээр дамжуулан төгсөгчийг боловсруулах инженерчлэлийн салбар, насан туршийн боловсрол эзэмшихэд төвлөрсөн чадвартай мэргэжилтэн, бизнес эрхлэгч болгон хөгжүүлэхэд оршино. Тогтвортой хөгжил, аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг ойлголт зарчим нь аливаа боловсролын бүрэлдэхүүн болон судалгааны төслийн салшгүй нэгэн бүрдэл хэсэг нь юм. Энэхүү хөтөлбөрөөр бэлтгэгдсэн инженерүүд нь судалж буй хичээл, сэдвээрээ дамжуулан ирээдүйд нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчны өмнө үүрэг хүлээсэн, хариуцлагатай мэргэжилтэн болон төлөвшдөг.
 
Мэргэжлийн чиглэлээрээ хөгжин дэвших боломжууд 
 
“Уул уурхайн боловсруулах инженер” хөтөлбөрийн төгсөгчид нь анхдагч түүхий эдийг боловсруулах салбар, жишээлбэл уурхайгаас эрдэс түүхий эдийг олборлох, баяжуулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт ажиллах бүрэн боломжтой. Мөн химийн инженерчлэлийн болон эрчим хүчний салбарт ажиллах боломжтойгоос гадна боловсруулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт ч ажиллаж болно. “Уул уурхайн боловсруулах инженер” хөтөлбөрийн төгсөгч нь дахивар хаягдлыг дахин боловсруулах хоёрдогч түүхий эдийн салбарт ажиллах чадамжтайгаараа давуу талтай. Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг инженерийн багт уул уурхайн эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэн төсөл, судалгааг хариуцан ажиллах боломжтой. Банк, даатгалын компаниудын зүгээс томоохон боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөлд санхүүжилт хийх, даатгалын үйлчилгээ үзүүлэх байдлаар оролцоход Уул уурхайн боловсруулах инженерийн хийж гүйцэтгэсэн төслийн үнэлгээ нэн шаардлагатай бөгөөд шийдвэр гаргах үйл явцад зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэхүү мэргэжлийн хамгийн том зорилт нь зохион бүтээгч болох ба инженерийн салбарт шинэлэг санааг хэрэгжүүлэх оюуны өмчийн эрхийг эзэмших явдал юм. 
 
МГТИС-ийн Уул уурхайн боловсруулах инженер хөтөлбөрийн онцлог нь юу вэ?
 
“Уул уурхайн боловсруулах инженер” хөтөлбөр нь анхдагч түүхий эд материалыг гарган авахаас эхлэн боловсруулалт, бэлтгэл, ангилан ялгалт болон цэвэршүүлэлт зэрэг үе шатыг агуулсан, төрөл бүрийн үйлдвэрт ашиглахад бэлэн бүтээгдэхүүнийг бүтээх мэдлэг, чадварыг агуулсан, уламжлалт хэд хэдэн сургалтын хөтөлбөрийг нэгтгэснээрээ онцлог давуу талтай. “Уул уурхайн боловсруулах инженер” хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулийн стандартад нийцсэн хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг Герман улсын их, дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг ба Монгол Улсын болон олон улсын багш, профессорууд сургалтын үйл ажиллагааг удирдан явуулдаг. Сургалтын үйл ажиллагааны албан ёсны хэл нь Англи хэл юм. Оюутнууд уг хөтөлбөрийн бүрдэл хэсэг болсон эрчим хүчний хангамж болон хаягдал дахин боловсруулах технологи гэх мэт сэдвүүдийг сайтар судлах шаардлагатай. Бодит хэрэглээнд түлхүү чиглэсэн сургалт, шинэлэг бүтээлч сэтгэлгээг дэмжих сургалтын бодлого нь “Уул уурхайн боловсруулах инженер” мэргэжлийн төгсөгчдөд дээр дурдсан салбарууд, тэдгээртэй харилцан хамаарал бүхий нэгжүүдэд ажиллах бүрэн дадал чадварыг олгох болно. 
 
Шаардлага болон Сургалтын төлбөр

МГТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • МГТИС-ийн Англи хэлний шалгалтад С1 /ахисан/ болон В2 /ахисан дунд/ түвшин хангасан байх
  • ЭЕШ-д Математик, Физикийн хичээлүүдэд 650 ба түүнээс дээш оноо авсан байх
Сургалтын төлбөр:
  • Бакалаврын хөтөлбөр: 1 кредит нь 108,000 төгрөг
  • Дотуур байрны төлбөр: 4 хүнтэй өрөө - жилийн 520,000 төгрөг
МГТИС нь сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд сурлагын амжилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон болон санхүүгийн тусламж шаардлагатай оюутнуудад дэмжлэг үзүүлдэг. Бид оюутнуудад зориулсан тэтгэлгийн тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа тогтмол хөгжүүлэн ажиллаж байна. Манай оюутнуудын тал хувь нь тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгтэй суралцаж байна.

 
Мэргэжлийн хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт
 
Эхний 1-4-р семестрт оюутнууд геологи, эрдэс судлал, хөрс болон чулуулгийн химийн найрлага зэрэг сэдвээр суурь мэдлэг эзэмших болно. Энэхүү суурь мэдлэгт үндэслэн түүхий эд материал үйлдвэрлэлийн үе шатыг 5-8-р семестрт нарийвчлан судлах бөгөөд энэ нь уул уурхайн олборлолт сэдвийн хичээлээр эхэлдэг.

Мэргэжлийн хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүд:
  • 6-р семестрт 14 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага
  • 8-р семестрт “Төгсөлтийн Судалгааны Ажил” оюутнууд багаар ажиллан үйлдвэрт тулгараад буй асуудлыг шийдэх судалгаа хийж, бүтээлч шийдэл боловсруулна
  • 8-р семестрт Бакалаврын дипломын судалгааны ажил
Мэргэжлийн хөтөлбөрөөр бүхэлдээ анхдагч болон хоёрдогч түүхий эд материалын боловсруулалтын талаар дэлгэрэнгүй судалдаг. Түүхий эд материалыг бэлэн бүтээгдэхүүн, материал болох хүртэлх үе шат бүрийг оюутан хөтөлбөрийн явцад судалдаг. Эдгээр үе шат тус бүрийг судлах явцдаа хууль эрх зүй ба эдийн засгийн орчинг судлахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийг танин мэдэх, үнэлэх асуудлаар ойлголттой болдог.
 
5-р семестр 7-р семестр
  • Уул уурхайн үндэс
  • Механик боловсруулалтын инженерчлэл I
  • Дулаан ба масс солилцоо
  • Түүхий эдийн дахин боловсруулалт
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба орчин
  • Сонгон суралцах хичээл
  • Химийн урвалын инженерчлэл
  • Шатах ашигт малтмалын технологи
  • Гидрометаллурги
  • Дулааны төхөөрөмжийн ашиглалт
  • Бүтээлийн судалгаа
  • Сонгон суралцах хичээл
6-р семестр 8-р семестр
  • Мэргэжлийн дадлага
  • Эрчим хүчний систем
  • Уул уурхай ба хүрээлэн буй орчин
  • Механик боловсруулалтын инженерчлэл II
  • Сонгон суралцах хичээл
  • Процесс системийн инженерчлэл
  • Төгсөлтийн судалгааны ажлын төсөл
  • Бакалаврын төгсөлтийн ажил
  • Сонгон суралцах хичээл


Уул уурхайн боловсруулах инженерийн чиглэлээр амжилттай суралцах 10 зөвлөгөө:
  1. Геологийн үндсэн мэдлэгийг үргэлж сонирхож байх
  2. Хүний гараар бүтээгдсэн бүх бүтээгдэхүүний  түүхий эдийн жингийн тооцооллыг ойлгох
  3. Уул уурхайн түүхий эдийг устгах, ачих, тээвэрлэх, боловсруулах машин дээр ажиллах сонирхолтой байх
  4. Асуудлыг шийдвэрлэх дуртай, түүнийг шийдвэрлэх өөр арга замыг хайж олдог байх
  5. Түүхий эдийн боловсруулалтын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах чадвартай байхын тулд байгаль орчны асуудлын тухай ойлголттой байх/судлах
  6. Эрчим хүчний түүхий эдийн тогтвортой ашиглалтын тухай судлах 
  7. Хог хаягдлыг багасгах арга, боломжгүй хог хаягдлыг хэрхэн сэргээх, дахин боловсруулах талаар ойлголттой байх/судлах
  8. Химийн боловсруулалтын үе шатыг судлах 
  9. Эдийн засгийн дүн шинжилгээ, бизнесийн ажиллагааг оновчтой болгох үйл явц нь түүхий эдийн менежментийг хэрхэн дэмжиж болох тухай судлах
  10. Технологийн чиглэлээр мэргэшсэн програм хангамж ашиглах талаар судлах

МГТИС-д инженерийн мэргэжлээр суралцахын давуу тал нь юу вэ?
 
МГТИС-ийн сургалт болон судалгааны үйл ажиллагаа нь практик хэрэглээнд түлхүү чиглэсэн бөгөөд бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх чиглэлд голчлон анхаарсан байдаг. Энэхүү дадлагад суурилсан, оюутны мэргэжлийн ба хувь хүний хөгжлийг дэмжсэн, олон улсын жишиг болон сургалт, судалгааны үйл ажиллагааны цар хүрээг Европын чанарын стандартад нийцүүлснээр МГТИС-ийг Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлд жишиг загвар болгож байна.