Баримт бичгийн сан

Энэхүү хэсгээс та сургуулийн талаарх дараах мэдээллийг татаж авах, харах боломжтой. Үүнд: 
 
  1. МГТИС-ийн Ерөнхий танилцуулга
  2. МГТИС-ийн Сургалтын хөтөлбөрүүдийн танилцуулга
  3. МГТИС-ийн Судалгааны танилцуулга
  4. МГТИС-ийн Элсэлтийн журам
  5. МГТИС-ийн Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн сургалтын журам
  6. МГТИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн сургалт болон шалгалтын журам
  7. МГТИС-ийн Дадлагын ажлын журам
  8. МГТИС-ийн Дүрэм
  9. Оюутнаас оюутанд зориулсан ГАРЫН АВЛАГА
  10. Олон янзат байдлын бодлого


Хүн өдөрт ойролцоогоор 20,000 шийдвэр гаргадаг хэмээх судалгааны дүн байдаг. Үүнээс 90 хувийг нь өөрийн ухамсарт үйлдлээр гаргадаг бол үлдсэн 10 хувийг өөрийн ухамсаргүйгээр буюу санамсаргүйгээр гаргадаг ажээ. Тэгвэл суурь боловсролоо эзэмшин төгсөж байгаа залуу хүний хувьд амьдралынхаа нэгэн чухал шийдвэрийг гаргах шаардлага тулгардаг. Энэ нь ирээдүйд ямар мэргэжил эзэмших, сонгох тухай шийдвэр юм. Хэрэв та инженерийн мэргэжил эзэмшихээр шийдвэр гаргасан бол танд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг сонгохыг санал болгож байна. Таны цаашдын ирээдүй, ололт амжилтыг тодорхойлох хөтөлбөрүүд манайд бий.

Үүнд: Эдийн засагч инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Мехатроник инженер мөн Эрчим хүч, цахилгааны инженерийн хөтөлбөрүүд ба олон улсын мэргэжлийн дадлага туршлага бүхий сургалтын орчин таныг хүлээж байна.
 

 
Амьдралынхаа чухал шийдвэрийг сайтар тунгаан бодож гаргаарай.

Энэхүү зургийн товхимлоос сургуулийн үйл ажиллагаатай танилцаж ба “Герман мэдлэг - Монгол ухаан, “МГТИС-д суралцахын ач холбогдол, давуу талууд”, “Сургалтын хөтөлбөр”, “Оюутны хотхон”, “Багш, мэргэжилтнүүд”, Судалгаа боловсруулалт”, “Сургалтын төлбөр, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг”, “МГТИС-ийн хамтрагчид (Эрдэм шинжилгээний түншүүд, Германы түнш их сургуулиуд, аж үйлдвэрийн түншүүд)-ийн талаарх мэдээллийг олж мэдэх боломжтой.