Яагаад Механик инженерчлэлийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

"Механик инженерчлэл"-ийн бакалаврын хөтөлбөр (B.Sc) нь үйлдвэрлэл, барилга, тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарт ажиллах хүсэлтэй залууст шаардлагатай мэргэжлийн бүх ур чадварыг олгох болно. МГТИС-ийн тус хөтөлбөрт суралцаж буй оюутан, төгсөгчид нь аливаа машин, тоног төхөөрөмжийг зохион бүтээх, загварчлах, хөгжүүлэхээс гадна үйлдвэрлэл, засвар үйлчилгээний салбарт ажил эрхлэх боломжтой.
 

Яагаад Механик инженерчлэлийн мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?

Механик инженерчлэлийн салбарыг "инженерчлэлийн хатан хаан" хэмээн өргөмжилдөг. Хүн төрөлхтөн чулуун зэвсэг, шавар аяга хийж эхэлснээр энэ салбар “ESTM” буюу Хүн ба Энергийг холбодог орон зайн гүүр нь болсон түүхтэй. Товчоор хэлбэл, энэ салбарыг “ESTM” буюу Хүн ба Энергийг орон зайгаар холбогч багажуудыг бүтээх үүрэгтэй гэж дүгнэж болно. Чухамдаа хүн төрөлхтөн аль балар эртний үеэс л чулуун зэвсэг, шавар аяга хийх зэргээр Механик инженерчлэлийг амьдрал ахуйдаа ашиглаж иржээ. Хүний нийгэм хөгжихийн хэрээр багаж хэрэгсэл нь нийгэм эдийн засгийн хувьслын чухал хүчин зүйл болсон.

Түүхээс харахад хүн багаж хэрэгслийг зохион бүтээснээр сэтгэлгээ, хүний амьдрал, ертөнц асар ихээр өөрчлөгджээ. Эдгээр өөрчлөлтийг авчрахад механик инженерчлэлийн салбар чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч, ирээдүйд ч хувьсгалт шинэ эринийг энэ салбар л тэргүүлсээр байх болно.
 

Яагаад МГТИС-д Инженерийн зэрэг авах хэрэгтэй вэ?

МГТИС-ийн хичээл, судалгаа нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх дадлагад суурилсан чиг баримжааг баримталдаг. Оюутнуудын дадлагад суурилсан чадвар, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн дэмжлэг, олон улсын их сургууль гэсэн шинж чанар нь МГТИС-ийг Монгол дахь загвар их сургууль гэдгийг тодотгож байгаа юм. “Механик инженерчлэл”-ийн бакалавр нь Европын стандартын дагуу 240 кредит цагтай дөрвөн жилийн боловсролын хөтөлбөрийг дагаж мөрдөж байна. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэл нь оюутнуудыг Европын холбоо болон бусад улс оронд үргэлжлүүлэн суралцах өргөн боломжийг олгодог. Сургалтын хэл англи хэл тул (дараа нь Герман хэл ордог) оюутнууд олон улсын хэмжээнд ажиллах бүрэн боломжтой. Сургалтын хөтөлбөрүүд нь дадлагад суурилсан сургалтыг голчилдог. Лекцээс гадна оюутнуудыг ажлын талбайд, лабораторид бэлтгэдэг. Тойрон аялал, дадлага олгогчидтой хийх уулзалтууд, мэргэжлийн дадлагын ажил зэрэг нь оюутнуудыг боломжит ажил олгогчидтой холбох, тэдэнд ирээдүйн ажил мэргэжлийнх нь талаар ойлголт өгөхөд тустай. Эцэст нь хэлэхэд, олон улсын (Герман) туршлагыг эх орондоо эзэмшиж, үр шимийг хүртэж буй нь МГТИС-д инженерийн боловсролыг олгож буйн гол мөн чанар юм.