Ахисан түвшний сургалт

МГТИС нь хамтран ажиллагч хувь хүн, хамт олон, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтны сургалт хөгжлийг дэмжих, сурталчлах, тэдний одоогийн болон ирээдүйн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн боловсролын түнш болох зорилтыг тавин ажиллаж байна. Тус их сургуулийн тасралтгүй үргэлжлэх боловсролын үйлчилгээнд байгууллагын ажилтнуудад зориулсан Англи хэлний хичээл, судалгааны ажилд үзүүлэх дэмжлэг, гэрчилгээ олгох хөтөлбөрүүд, нээлттэй семинарууд багтдаг бөгөөд танхимын болон зайн сургалтын нэгийг нь сонгон суралцах боломжтой. 



Байгууллагын инженер, менежерүүдийн хэрэгцээ шаардлага нь тэдний ажиллаж буй салбар, компани, албан тушаалаас хамааран өөр өөр байдаг. Иймд бид сургалтын хөтөлбөр, үргэлжлэх хугацаа, сургалтын зорилго, агуулга, арга хэлбэр зэргийг тухайн зорилтот бүлгийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн боловсруулдаг. Сургалтын хөтөлбөрийн агуулгад уул уурхай, байгаль орчны инженерчлэл гэсэн үндсэн сэдвүүдийг тусгадаг.

МГТИС-ийн тасралтгүй боловсролын хөтөлбөрт хамрагдсанаар компаниуд болон хувь хүмүүс ажиллаж байх хугацаандаа шинэ мэдлэг олж авах, цаашид мэргэжлээ дээшлүүлэхэд бэлтгэгдэх боломжтой. МГТИС-ийн сургалтын хөтөлбөр, төслүүд нь сүүлийн үеийн онол-дадлага хосолсон заах арга зүйгээр академик түвшний мэдлэг, мэдээллийг олгодог.