Хэл судлал

МГТИС-д суралцахын гайхалтай давуу талуудын нэг нь англи хэл дээр эрдмийн зэрэг авах боломж юм. Энэ нь оюутнуудыг гадаад улс орнуудад магистрт суралцах, мөн сургууль төгссөний дараа ажилд ороход давуу тал болдог. МГТИС-д та мөн Европын хамгийн чухал хэлнүүдийн нэг болох Герман хэлийг сонгон суралцаж болно. Герман хэл сурах нь гадаадад дадлага хийх, суралцах болон Герман хэлээр ярьдаг орнуудад ажилд орох боломжийг олгодог.


Гадаад хэл судлах, сурах нь хялбар зүйл биш. Яг л спорт шиг, цаг хугацаа болон дадлага, хичээл зүтгэл ихээхэн шаардагддаг. Гэхдээ нөгөө талаараа зугаатай ч байж болох юм. Өнөө цагт англи болон герман хэлээ сайжруулъя гэвэл ашиглаж болох хичээлийн дасгал ажил болон цахим хуудас олон болжээ. Тэдгээрээс дурдвал:

http://www.bbc.co.uk/learningenglish/
https://learningenglish.voanews.com/
https://www.ielts.org/about-the-test/sample-test-questions
https://learnenglish.britishcouncil.org/
https://www.dw.com/de/deutsch-lernen/s-2055
https://www.goethe.de/de/spr/ueb.html