МГТИС-ийн Анд нөхдийн холбоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үндсэн зорилт нь аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбартай хамтран Монгол Улсад шинэ үеийн чадварлаг инженерүүдийг бэлтгэх, мөн хэрэглээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжихэд оршино.

 
МОНГОЛ УЛСАД ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫГ ЧАНАРЫН ДЭЭД ТҮВШИНД ХӨГЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЦГААЯ


Инженерийн ур чадварыг Монголд таниулах:
2015 онд үүсгэн байгуулагдсан “МГТИС-ийн Анд нөхдийн холбоо” нь мэндлээд удаагүй байгаа энэхүү их сургуульд сургалт, судалгааны зорилгодоо хүрэхэд нь урам зориг, түшиг тулгуур болж, оюутнуудад нь Монгол Улсын эдийн засаг, өнөөгийн нийгмийн сорилтуудыг даван туулах ур чадвартай үндэсний чадварлаг мэргэжилтнүүд болон хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ, бид МГТИС-д нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийг эрмэлзэж, аж үйлдвэр, иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй харилцан, хамтран ажиллахыг эрмэлздэг.
 
Залуу авьяастнуудыг дэмжих:
“МГТИС-ийн анд нөхдийн холбоо” нь онцгой авьяастай оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоно. Ялангуяа нийгмийн дундаж давхарга, эмзэг бүлэгт харьяалагдаж буй хүүхэд залуусыг онцгойлон анхаарч, тэднийг санхүүгийн дарамт бэрхшээлгүйгээр өөрийгөө бүрэн дайчилж, авьяас билгээ хөгжүүлэх боломжоор хангана.
 
Шинжлэх ухаан, судалгааг дэмжих:
Хэрэглээний эрдэм шинжилгээ, судалгаа явуулж, инновац, үр өгөөжтэй техник технологийг Монголд нэвтрүүлэх нь эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Бид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, их хурал, симпозиумд оролцох боломжоор хангаснаар МГТИС-ийн эрдэмтэн судлаачдыг хурцалж хөгжүүлнэ.
 
Шилдгийг урамшуулах:
МГТИС-ийн  багш, ажилтан, оюутнуудын тэргүүний ололт амжилтыг шагнан урамшуулж, тэдгээрийг таниулахад анхаарал тавина. Ингэснээр хүч чадлаа дайчлан хөдөлмөрлөх итгэл төрүүлж, тэдний урам зоригийг бадраана.


Оролцоо, ач тус:
 
МГТИС-ийн анд нөхөр болж, хамтдаа Монгол Улсын инженерчлэлийн салбарыг чанарын дээд түвшинд хөгжүүлцгээе. Xувь нэмэр оруулж болох хэлбэр нь:
  • Гишүүнчлэлийн төлбөр. Бид таны гишүүнчлэлийн төлбөрөөр үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
  • Хандив. Та бүхэн MГТИС-ийн үйл ажиллагааг ерөнхийд нь дэмжих, эсвэл тодорхой нэг зорилтот төслийг сонгон санхүүжүүлэх замаар хандив өргөх боломжтой.
  • Оюутнуудад тэтгэлэг олгох.
  • Мэдлэг, туршлага хуваалцах. Холбогдох салбарын нарийн мэргэшлийн мэргэжилтнүүдийг урьж оюутнуудад лекц сонсгох, үзүүлэн таниулах дадлагын хичээл заах, эсвэл оюутнуудыг газар дээрх үйл ажиллагаа, үйлдвэрлэлиийн үйл явцтайгаа танилцуулах нь тэдгээрт  туршлага, мэдлэг, олгоно.
  • Дадлагажуулах. Өөрийн байгууллага дээр оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгох.
 
Холбоо танд дараах боломжийг олгож байна. Үүнд:
  • Инженерийн  салбарын залуу авьяастан-ирээдүйн ажилтантайгаа эрт холбоо тогтоохоос гадна инженерийн нарийн мэргэшилтэй экспертүүдтэй холбогдож танилцах
  • Үндэсний, олон улсын уул уурхайн болон түүний хангамж, үйлчилгээний компани, аж ахуйн нэгжтэй харилцаа холбоо тогтоох
  • МГТИС-ийн хөгжлийн асуудлаар санал, зөвлөмж солилцох
  • МГТИС-иас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээнд тусгай эрхтэйгээр хамрагдах