Яагаад Олон улсын магистрын хөтөлбөр (M.Sc.): Эрдэс баялгийн дэвшилтэт технологи хөтөлбөрийг санал болгодог вэ?

“Эрдэс баялгийн дэвшилтэт технологи” хамтарсан магистрын хөтөлбөр (M.Sc.) нь ил болон далд уурхайн үйл ажиллагаа зохион байгуулах, загварчлах, мөн төрөл бүрийн ашигт малтмалтай холбоотой суурь ухагдахууны мэдлэг чадварыг олгоно. “Эрдэс баялгийн дэвшилтэт технологи” хөтөлбөр нь МГТИС-ийн бүтэц болон үндсэн чиглэл болох ашигт малтмалын талбарын инженерчлэлийн бүтцэд төгс нийцэж байгаа юм.



Яагаад “Эрдэс баялгийн дэвшилтэт технологи”-д суралцах хэрэгтэй вэ?

“Эрдэс баялгийн дэвшилтэт технологи” хөтөлбөрийн үндсэн зорилго нь уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих ба үүнд байгаль орчинд ээлтэй олборлолтын технологи болон нөхөн сэргээх аргачлалын тал бүрийн мэдлэг олгоход оршино. Олон улсад тогтвортой эдийн засгийн хэтийн төлөвт тусгагдсанаар уул уурхайн болон уурхайн дараах нөхөн сэргээлтийн мэргэжилтэн нь өндөр хэрэгцээтэй гэж тусгагдсан ба энэхүү салбар дахь мэргэжилтний эрэлт их байгаа юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд олон улсын шилдэг уул уурхайн их сургуулиудад суралцах, мөн олон улсын судалгаа болон төсөлд оролцон ажиллаж, үүгээрээ өөрсдийн эдийн засгийн мэдлэг болон олон улсын түвшинд ажиллахад хэрэгцээтэй олон талт чадваруудыг эзэмших юм.

Гурван талт хамтарсан хөтөлбөрийн онцлог нь юу вэ? 

Дэлхий даяар уул уурхайн инженер болон нөхөн сэргээлтийн салбарт чадварлаг мэргэжилтнүүдийн эрэлт ихсэж байгаа юм. “Эрдэс баялгийн дэвшилтэт технологи” хөтөлбөр нь эдийн засгийн үндэслэлтэй, байгаль орчинд таатай уул уурхайн арга технологи болон нөхөн сэргээх аргачлалын мэдлэгийг олгох зорилготой. Түүнчлэн тус хөтөлбөр нь оюутнууддаа ажлын талбар дээрх асуудлуудад үндэслэсэн эрдэм шинжилгээний ажилд тулгуурлан хэрэгцээтэй мэдлэг, ур чадваруудыг олгоход оршино. 

 
Яагаад инженерийн боловсролыг МГТИС-д эзэмших хэрэгтэй вэ?

МГТИС-ийн сургалт, судалгаа нь дадлагад суурилсан ба бүтээлч сэтгэлгээ болон урамшуулах зарчмаар явагддаг. Дадлагад суурилсан мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг олон улсын их сургуулийн онцлог болон европын боловсрол болон судалгааны стандартууд нь МГТИС-ийг Монголын дээд боловсролын жишиг их сургууль болгож байгаа юм.