МГТИС-ийн хамт олон нэг өдрийн цалингаа COVID 19-тэй тэмцэхэд зориуллаа
Дэлхийн 150 гаруй улсад COVID-19 цар тахал дэгдэн тархаж, олон улс оронд онцгой байдал зарлаж, аюулт өвчний эсрэг эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын аврагчдаа дайчлан тэмцэж байгаа билээ. Манай улсын хувьд мөн цар тахлын халдварыг тогтоон барих, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагуудын зүгээс зохион байгуулж ажилласаар байна.