Олборлолтоос боловсруулалт руу: Ирээдүйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг хамтран бэлтгэнэ

Монгол Улсад хэрэгжих томоохон аж үйлдвэрийн төслүүдийн хүний нөөцийн хэрэгцээг хангах, инженер, технологийн боловсролыг үйлдвэрлэлийн бодит шаардлагатай уялдуулах зорилгоор Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монгол Улс MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа амжилттай зохион байгууллаа

Монгол Улс оюуны спортын түүхэндээ шинэ хуудсыг нээж, MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгууллаа. Дэлхийн хэмжээнд бага, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг нэр хүндтэй математикийн олимпиадын нэг болох энэхүү арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 22–27-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн кампуст болж өндөрлөв.

Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийх боломж бүрдлээ: Эрдсийн шинжилгээний лабораторийн албан ёсны нээлт 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр боллоо.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Эрдсийн шинжилгээний лаборатори “Оюу толгой” ХХК-ийн 276 сая төгрөгийн санхүүжилтээр эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжтэй боллоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсад эрдсийн өндөр нарийвчлалтай шинжилгээг дотооддоо хийх боломжийг бүрдүүлж, уул уурхайн салбарын судалгаа, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал, Элчин сайд Др. Йоахим Бертеле МГТИС-д айлчиллаа

2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал, Элчин сайд Др. Йоахим Бертеле Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д айлчилж, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин болон кампустай танилцлаа.

МГТИС-ийн профессор Л.Алтангэрэл Дэлхийн Математикчдын Конгресс (ICM 2026)-т Монгол Улсаа төлөөлөн илтгэл хэлэлцүүллээ

Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-ийн Математикийн профессор Л.Алтангэрэл 2026 оны 7 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Математикийн Холбоо (International Mathematical Union, IMU)-ны Ерөнхий Ассемблейд Монголын Математикийн Нийгэмлэгийг төлөөлөн оролцлоо.