Монгол Улс MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа амжилттай зохион байгууллаа

Монгол Улс MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа амжилттай зохион байгууллаа

Монгол Улс оюуны спортын түүхэндээ шинэ хуудсыг нээж, MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгууллаа. Дэлхийн хэмжээнд бага, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг нэр хүндтэй математикийн олимпиадын нэг болох энэхүү арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 22–27-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн кампуст болж өндөрлөв.

Энэ удаагийн олимпиадад дэлхийн 32 орны 1000 гаруй сурагч, багш, багийн ахлагч, шүүгч, эцэг эх, төлөөлөгчид хүрэлцэн ирж, математикийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ соёл, боловсролын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх томоохон боломжийг бүрдүүллээ.

Олимпиадын хүрээнд долоодугаар сарын 22–26-ны өдрүүдэд гадаадын оролцогчид Монгол Улсад хүрэлцэн ирсэн бол 23-ны өдөр оролцогчдын логик сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг сорьдог уламжлалт Puzzle Challenge тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, үүний дараа MIMC 2026 олимпиадыг албан ёсоор нээх ёслол боллоо.

Нээлтийн ёслолын үеэр Монголын өв соёл, урлагийг олон улсын зочид төлөөлөгчдөд таниулсан уран бүтээлийн тоглолтууд толилуулагдав. Уртын дуу, морин хуур, үндэсний бүжиг, морин циркийн үзүүлбэрүүдээр дамжуулан Монголын нүүдэлчин соёлыг сурталчилсан бөгөөд орчин үеийн Монголын хөгжмийн урлагийг төлөөлөн The HU хамтлаг тусгай тоглолтоо хүргэж, нээлтийн ёслолын онцлох хэсэг болсон юм.

Олимпиад амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа

Гурван өдрийн турш үргэлжилсэн олимпиад амжилттай өндөрлөж, төрөл бүрийн ангиллын шилдэг оролцогчдоо шалгарууллаа.

* 🥇 2 алт

* 🥈 9 мөнгөн медаль

* 🥉 22 хүрэл медаль

Хаалтын ажиллагааны үеэр өндөр амжилт үзүүлсэн оролцогчдод алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулж, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан багш, дасгалжуулагч, зохион байгуулагчдад талархал илэрхийллээ.

Энэхүү олон улсын арга хэмжээ нь зөвхөн боловсролын салбар төдийгүй Монгол Улсын хэмжээнд түүхэн ач холбогдолтой үйл явдал болж, төр, хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, олон арван сайн дурын ажилтан, мэргэжилтэн хамтран ажилласнаар амжилттай хэрэгжлээ.

Ивээн тэтгэгч байгууллагууд:

MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг дараах байгууллагууд дэмжин ажиллав.

* Sain Electronics

* ЭРХЭТ ЭРДЭМ сургууль

* Unitel

* "Хурд групп" ХХК

* TransBank

* Sono app

* Vitafit Group

* Gerege Systems

* HushKhan

* LC Waikiki Mongolia

* Monos Pharma Trade (Монос Фарм Трейд)

* Saind Do

* TPay


MIMC 2026 нь Монголын авьяаслаг сурагчдад дэлхийн шилдэг оролцогчидтой мэдлэг, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлээд зогсохгүй, олон улсын оюуны спортын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах Монгол Улсын чадавхыг дэлхий нийтэд харуулсан түүхэн үйл явдал боллоо.