МГТИС болон ШУТИС-ийн профессор, багш нар хамтран ажиллаж, туршлага солилцоно

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагууд, профессор, багш судлаачид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд урилгаар зочилж, хотхоны үйл ажиллагаа болон лаборатори, судалгааны ажилтай танилцлаа. Уулзалтын үеэр хоёр талын төлөөллүүд Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар хэлэлцсэн юм.

Жендэрийн тэгш байдал миний нүдээр “Out of the box – Gender equality” гэрэл зургийн уралдаан

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон “GIZ-МГТИС” төслийн зүгээс тус их сургуулийн оюутан залуусын дунд “Out of the box – Gender equality” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Багш нарын VII бага хурал зайн сургалт, дэвшилтэт технологийн шийдлийг онцоллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Багш нарын эрдэм шинжилгээний долдугаар бага хурлаа Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд амжилттай зохион байгууллаа.

“Боловсрол ба технологи” Багш нарын VII бага хурал Дархан хотод зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Багш нарын бага хурал “Боловсрол ба технологи” сэдвээр Дархан-Уул аймгийн Дархан хотноо 2020 оны 10-р сарын 24-ний өдөр болох гэж байна.

DAAD-ын тэтгэлэгт хамрагдсан МГТИС-ийн багш нар сургуульдаа ном, төхөөрөмж бэлэглэлээ

Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлэг хүртэж байсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш нар сургуульдаа Номын булан байгуулах санаачилга гаргалаа. DAAD-ын тэтгэлгээр суралцсан төгсөгчид нь жил бүр 200 еврогийн ном худалдан авах эрхтэй байдаг бөгөөд ийнхүү худалдан авч ашигласан ном, төхөөрөмжүүдээсээ, мөн хувийн цуглуулгаасаа энэхүү Номын буланд бэлэглэж байна.