Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт ажиллаж, мөн суралцаж буй эмэгтэй багш ажилтнууд, оюутнууд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!

Жил бүрийн гуравдугаар сарын наймны өдөр бол дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүд тэгш эрхийнхээ төлөө хэрхэн тэмцэж ирсэн түүхийг эргэн санаж, өнөө цагт ч оршсоор буй тэгш бус аливаа үйлдлийг таслан зогсоохын тулд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан дуу хоолойгоо хүргэх өдөр билээ. Мөн НҮБ-аас энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр хэмээн үздэг.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь олон талт байдлыг онцгойлон анхаардаг бөгөөд жендерийн тэгш байдал нь сургуулийн үндсэн үйл ажиллагаандаа баримталдаг үнэт зүйлийн нэг юм. Энэхүү үнэт зүйлийн төлөө хүн бүр нэгдмэл санаатай, нэг дуу хоолойтой байх нь чухал билээ.

Энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, бизнес гээд бүхий л харилцаанд тэгш оролцоотой байх эрхийн төлөө тэмдэглэн өнгөрүүлцгээе! Та бүхэн баярын өдрөө сайхан өнгөрүүлээрэй!