KAIST–GMIT Overseas Program Монгол Улсад зохион байгуулагдаж байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн дээд сургууль (KAIST) нь 2022 оны 11 дүгээр сарын 21-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү “Overseas Program” нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын технологийн боловсрол, олон улсын харилцаа, соёлын солилцоог дэмжих зорилготой үйл ажиллагааны нэг хэсэг болж байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Удирдах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн анхны хурлаа зохион байгууллаа

Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/137 дугаар тушаалаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Удирдах зөвлөлийн Монголын талын үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн баталлаа.

“МГТИС ХАКАТОН 2026 – Тогтвортой уул уурхайн төлөө: системтэй шийдэл” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ээс “МГТИС ХАКАТОН 2026 – Тогтвортой уул уурхайн төлөө: системтэй шийдэл” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

МГТИС-ийн IX дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” амжилттай болж, 71 шинэ инженер, мэргэжилтэн төгслөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) 2025–2026 оны хичээлийн жилийн IX дэх төгсөлтийн “Эрдмийн баяр” 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баяр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Олборлолтоос боловсруулалт руу: Ирээдүйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг хамтран бэлтгэнэ

Монгол Улсад хэрэгжих томоохон аж үйлдвэрийн төслүүдийн хүний нөөцийн хэрэгцээг хангах, инженер, технологийн боловсролыг үйлдвэрлэлийн бодит шаардлагатай уялдуулах зорилгоор Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.