САКСОН МУЖ УЛСЫН ЗГХЭГ-ЫН ДАРГА, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДР. АНДРЕАС ХАНДШУ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МГТИС-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Саксон муж улсын ЗГХЭГ-ын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшу тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд (МГТИС) албан ёсны айлчлал хийлээ.

МГТИС 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг “Цахим шилжилтийн жил” болгон зарлалаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол боллоо. Энэ үеэр МГТИС-ийн Ректор шинэ хичээлийн жилийг “Цахим шилжилтийн жил” болгон зарлаж, өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон цаашдын зорилтоо танилцууллаа.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Йохан Саатхофф МГТИС-д албан ёсны айлчлал хийлээ.

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, төлөөлөгчдийн тэргүүн ноён Йохан Саатхофф тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн (МГТИС) Налайх дахь кампуст албан ёсоор зочиллоо.

МГТИС-ийн оюутнууд COP17-ийн Ногоон бүсэд өөрсдийн түүх, олон улсын туршлагаа хуваалцлаа

2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС) нь GIZ төслийн хүрээнд COP17-ийн Ногоон бүс (Green Zone)-д оролцож, оюутнуудын олон улсын туршлага, тогтвортой хөгжлийн талаарх үзэл бодлыг олон нийттэй хуваалцлаа.

МГТИС-ийн Ректор, профессор Б. Батцэнгэл ADINTECH 2026 олон улсын хуралд үндсэн илтгэгчээр оролцлоо.

Хиймэл оюун ухаан, машин сургалт, өгөгдлийн шинжлэх ухаан, ухаалаг систем, IoT, роботик, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр зохион байгуулагдаж буй ADINTECH 2026 олон улсын хурал энэ өдрүүдэд Монгол Улсын Их Сургуульд болж байна.