“МГТИС ХАКАТОН 2026 – Тогтвортой уул уурхайн төлөө: системтэй шийдэл” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
“МГТИС ХАКАТОН 2026 – Тогтвортой уул уурхайн төлөө: системтэй шийдэл” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ээс “МГТИС ХАКАТОН 2026 – Тогтвортой уул уурхайн төлөө: системтэй шийдэл” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус хакатон нь их, дээд сургуулийн оюутнуудад “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын хүрээнд уул уурхайн салбарын бодит кейс дээр ажиллах, асуудалд дүн шинжилгээ хийж, хэрэгжих боломжтой шийдэл боловсруулах боломжийг олгоход чиглэсэн юм.
Хамтран ажилласан байгууллагууд:
Арга хэмжээг дараах байгууллагууд дэмжин хамтран ажиллав.
* Хамтрагч байгууллага: Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
* Ерөнхий ивээн тэтгэгч: “Энержи Ресурс” ХХК
* Ивээн тэтгэгч: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
* Дэмжигч байгууллага:Дарханы төмөрлөгийн үйлдвэр
Оролцогчдын бүрэлдэхүүн:
Арга хэмжээнд нийт 11 баг оролцож, салбар дундын болон сургууль хоорондын өргөн оролцоог бүрдүүллээ. Үүнд:
* МГТИС-ийн оюутнуудын 6 баг
* ШУТИС-ийн оюутнуудын 1 баг
* ШУТИС болон МУИС-ийн оюутнуудын хамтарсан 2 баг
* МГТИС болон бусад их, дээд сургуулийн оюутнуудын хамтарсан 2 баг
Оролцогчид уул уурхайн салбарын бодит кейс дээр суурилан асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, багаар хамтран ажиллах, шинэлэг санаачилга боловсруулах ур чадвараа сорин өрсөлдөж, тогтвортой уул уурхайн чиглэлээр бодит нөхцөлд хэрэгжих боломжтой шийдлүүдийг танилцууллаа.
Тэмцээний дүн:
Хакатоны шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр дараах багууд шалгарлаа. Эхний дөрвөн байрыг МГТИС-ийн багууд, тусгай байрыг ШУТИС болон МУИС-ийн хамтарсан баг эзэлсэн.
🥇 1 дүгээр байр – 3,000,000 төгрөг- “Үдшийн гялаан” баг
🥈 2 дугаар байр – 2,000,000 төгрөг- “STEMinist” баг
🥉 3 дугаар байр – 1,000,000 төгрөг-“Thriving SysteM” баг
Шүүгчдийн тусгай байр – 500,000 төгрөг- “Mixture36” баг
ToSMM төслийн тусгай байр – 300,000 төгрөг- “Dust2life” баг
“МГТИС ХАКАТОН 2026” арга хэмжээ нь оюутнуудад тогтвортой уул уурхайн чиглэлээр бодит асуудалд суурилсан шийдэл боловсруулах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, салбарын байгууллагуудтай хамтран ажиллах үнэ цэнтэй боломжийг бүрдүүлсэн онцлог арга хэмжээ боллоо.