Экологийн олимпиад болон эрдэм шинжилгээний бага хурлын ялагчид тодорлоо

Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” МУИС-ийн эрдэм шинжилгээний бага хурал болон экологийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Тус бага хурлыг энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл, Мон Газар Экологи ХХК, Ногоон Сэргэхүй ТББ хамтран зохион байгуулсан юм.

Олимпиад болон эрдэм шинжилгээний бага хуралд МУИС, ХААИС, МГТИС, Эрдэнэт хот дахь МУИС-ийн салбар, Ховд их сургууль, Завхан дахь МУИС-ийн салбар зэрэг 7 их, дээд сургуулийн 90 гаруй оюутан оролцсон юм.

Тус экологийн олимпиадаас бакалаврын 3 оюутан тэтгэлэг хүртсэнээс МГТИС-ийн 1-р курсийн оюутан Б.Төгөлдөр 3-р байрыг эзэлж, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгээр шагнууллаа.