​GIZ-ийн Азийн бүс хариуцсан захирал хатагтай Нагель айлчиллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) төслийг хамтран хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Азийн бүсийг хариуцсан захирал хатагтай Керстин Нагельс тус их сургуулийн хотхонд албан айлчлал хийлээ.

“Дээд боловсролын салбарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг багш ажилтан, оюутнуудын дунд зохион байгууллаа

“GIZ-GMIT” төслийн дэмжлэгтэйгээр 2022 оны 3-р сарын 15-ны өдөр “Gender equality in Higher Education” буюу “Дээд боловсролын салбарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МГТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

БСШУС-ын Байнгын хорооны гишүүд болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар МГТИС-д албан уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг нар 2022 оны 3-р сарын 14-ний өдөр Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

МГТИС-ийн хотхоны өргөтгөлийн төслийн Удирдах хороо тайлан, төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхоны өргөтгөл болох сургалт судалгааны барилгын төслийг хариуцсан Удирдах хороо 2021 оны ажлын тайлангаа дүгнэн, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд зохион байгууллаа.