Яагаад Бизнесийн ухааны магистр (MBA): Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

“Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент” (IMRE) магистрын хөтөлбөр (MBA) нь Бизнесийн менежмент, Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, Уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой хүнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоно. Энэхүү магистрын хөтөлбөр нь дээрх гурван салбар дундын дутуу орон зайг холбож өгдөг учраас бид “Ногоон MBA” гэж онцгойлон нэрлэж байна. Өнөөгийн дэлхий дахинд “ногоон байх” гэдэг нь бизнесийн өсөлт хөгжил, ашгийн чухал замнал боллоо. 2018 онд 14 орны 1400 орчим шийдвэр гаргагч нараас авсан "HSBC" судалгаагаар дэлхий дахинд компаниуд хүрээлэн буй орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх нь үндсэн чухал асуудал болоод байгааг онцолсон. 
 

 
Яагаад Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент (MBA) зэргийг эзэмших хэрэгтэй вэ? 
 
“Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн олон улсын менежмент”-ийн (IMRE) хөтөлбөр нь Инженерийн болон Шинжлэх ухааны судлаачдыг удирдах түвшний MBA зэрэгтэй болоход зориулан загварчилсан хөтөлбөр юм. Энэ сургалтын хөтөлбөрөөр таныг XXI зууны хүрээлэн буй орчин, шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвартай дэлхийн менежментийг хос хэл дээр эзэмших боломжийг олгоно. Алсын хараатай компаниуд тогтвортой хөгжлийн бизнес үйл ажиллагааг өөртөө нэвтрүүлж эхэлсэн бөгөөд нэн түрүүнд нөөцийг үр ашигтай бүтээгдэхүүн болгох, хог хаягдлыг бууруулах чиглэлд анхаарч байна. Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент хөтөлбөр нь дээрх онцлогоороо Азид байгаа бусад MBA хөтөлбөрүүдээс ялгардаг.  

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент (MBA)-ийн онцлог нь юу вэ?
 
МГТИС-ийн MBA хөтөлбөр нь олон улсын түвшинд ажиллах чадвартай ирээдүйн Монголын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зориулагдсан бөгөөд ажлын хажуугаар суралцах боломжийг олгодог. Улаанбаатар хот дахь МГТИС-ийн байранд ажлын өдрүүдэд оройн цагаар болон Бямба гарагт хичээллэдэг. Европын (Герман) стандартаар нийт 120 багц цаг (ECTS), нэг семестрт 30 багц цаг (ECTS)  судална. Сургалт Англи хэл дээр явагдана.


 
Яагаад та магистрийн зэргийг МГТИС-д эзэмших хэрэгтэй вэ? 

МГТИС нь дадлагад суурилсан сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг. Ийнхүү дадлагад суурилсан сургалт явуулснаар мэргэжлийн ур чадвар болон хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Тус сургуулийн олон улстай хамтарсан онцлог нь Монгол Улсын боловсролын системд Европын холбооны сургалтын чанарыг нэвтрүүлсэн ба Монгол Улсын дээд боловсролын салбарт загвар жишээ болж буйгаараа онцлогтой. Бизнесийн удирдлагын магистрын MBA зэрэг олгох “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент” хөтөлбөр нь Европын стандартын 120 багц цаг (ECTS) бүхий хоёр жилийн сургалтын хөтөлбөр юм. Тус олон улсын MBA хөтөлбөр нь манай хамтрагч Германы Фрайбергийн Технологийн Их сургуулийн (Technische Universität TU, Bergakademie Freiberg) нэг загвар хөтөлбөр юм. Энэхүү олон талт MBA хөтөлбөр нь Дэлхийн болон Монгол Улсын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын эрэлт хэрэгцээнд нийцсэн байдгаараа ихээхэн чухал. Сургалт Англи хэлээр явагдах тул суралцагч нь олон улсын түвшинд ажиллах бүрэн чадвартай болно. Мөн MBA хөтөлбөр дадлагад суурилсан учир танхимын хичээлээс гадна судалгааны дадлага, уул уурхай, бизнес, хүрээлэн буй орчны салбарын хэлэлцүүлэг, хурал уулзалтад оролцож мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллана. Ингэснээр цаашид өсөн дэвших өндөр боломжууд таныг хүлээж байна.