COP17: “Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа: Стандартыг цогцоор хэрэгжүүлэх нь” төслийн танилцуулгад урьж байна

COP17: “Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа: Стандартыг цогцоор хэрэгжүүлэх нь” төслийн танилцуулгад урьж байна

Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 Улаанбаатар 2026 арга хэмжээний хүрээнд “Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа: Стандартыг цогцоор хэрэгжүүлэх нь” төслийн танилцуулга зохион байгуулагдана.

Тус төсөл нь өмнө хэрэгжүүлсэн ToSMM төслийн үр дүнд тулгуурлан тогтвортой уул уурхайн стандарт, удирдамжийг уурхайн талбайн бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, тогтвортой үйл ажиллагааны үр дүнг бий болгоход чиглэж байна.

Төслийн хүрээнд газар, экосистемийн менежмент, ус, уур амьсгал, хаягдлын байгууламж, орон нутгийн харилцаа, хүний нөөц болон засаглал зэрэг харилцан уялдаатай чиглэлээр шинэлэг шийдлүүдийг тодорхойлон, турших, цаашид сайжруулах зорилготой. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд, салбарын байгууллагууд, судалгааны байгууллага, хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.


Арга хэмжээний мэдээлэл:

Огноо: 2026 оны 8 дугаар сарын 27

Цаг: 16:00–16:30 (GMT+8)

Байршил: COP17 Ногоон бүс, Тулуй танхим, Улаанбаатар, Монгол Улс

Төслийн танилцуулгаар дамжуулан уул уурхайн салбарт тогтвортой үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэл болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өгнө.

Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аж үйлдвэрийн салбарын төлөөлөл, судлаач, оюутан болон тогтвортой уул уурхайн чиглэлээр сонирхож буй нийт оролцогч талуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.


COP17 Ногоон бүсэд уулзацгаая!