МГТИС-ийн оюутнууд 1000 төгрөгийн дата багцаар хурдны хязгааргүй интернет ашиглана

Шинэ коронавирусийн цар тахал дэлхий даяар тархаж, оюутан суралцагчид цахимаар хичээллэж буй нөхцөл байдалд интернетийн хурдыг чөлөөлөх боломжийг “Мобиком корпораци” ХХК-ниас олголоо. Уг хөнгөлөлтөд МГТИС-ийн оюутнууд мөн хамрагдах боломжтой болж байна.

Тус корпорациас гаргасан “University дата” багцыг ашигласнаар оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийх боломжтой болж байгаа юм. Оюутан 30 хоногийн эрхтэй, 1000 төгрөгийн үнэтэй уг багцыг Мобикомын аль ч багцын хэрэглэгч ашиглах боломжтой. 

Мобиком Корпораци” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Covid19-ийн тархалтын үеэр хөл хорионд байгаа оюутан залуустаа зориулан гаргасан энэхүү багцын тухай
дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mobicom.mn/mn/m/1033#/ холбоосоор хүлээн авна уу.