Falling Walls Lab Mongolia'21 нээлттэй форум, ENGAGEx семинарт урьж байна

Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia‘21 форум (1) болон ENGAGEx Mongolia (2)  уоркшоп хосолсон арга хэмжээнд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
 
(1) Falling Walls Lab форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог. Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч мөнгөн шагналтай.
 
Falling Walls Lab Mongolia‘21 форум 2021 оны 10-р сарын 01-ний өдөр 14.00 цагаас МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Оролцогчдын бүртгэл www.falling-walls.com/lab/apply хаягаар 2021 оны 09-р сарын 24-ний өдрийг дуустал явагдана (Хугацааг 2 хоногоор сунгасан).
 
(2) Нийгэм, эдийн засагт ач холбогдол, нөлөө бүхий шинжлэх ухаан, боловсрол, шинэ технолог, инновацын оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн ололт амжилт, ойлголтийг олон нийтэд өргөн хүрээтэй түгээн таниулах зорилготой Falling Walls ENGAGEарга хэмжээ нь 2 шаттайгаар 2021 оны 10-р сарын 01-ний  Баасан гарагт 15:20 цагаас форумын дараа шууд үргэлжлэн „Lab-Engage-Collider Mongolia“ (2а) ба 10-р сарын 02-ны Бямба гарагт 15:00 цагаас „Activation Workshop for Science Communication & Engagement“ (2б) тус тус цахимаар зохион байгуулагдана. Оролцогчдыг 9-р сарын 27-ны өдрийг дуустал https://forms.gle/z7r7pxCgduNntomr8 маягтаар бүртгэнэ.
 
Уоркшоп, нээлттэй хэлэлцүүлгийн зочноор Falling Walls Engage Community-н гишүүн олон улсын 5 мэргэжилтэн, INWES - олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны төлөөлөл, „Mongolian E-Nomad Network“ байгууллагын удирдлага, Falling Walls Lab Mongolia’19 Labster, Engager-үүд зэрэг монголын болон олон улсын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Falling Walls Engage нь мөн нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж буй төсөл, судалгаа, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, идэвхтэй ба бүтээлч хувь хүн, мэргэжилтэн, баг хамт олонд урам зориг өгч, хооронд нь холбох, тогтвортой сүлжээг бий болгох, харилцан нөлөөллийг олон улсын хүрээнд сурталчлан таниулахад чиглэсэн платформ юм.
 
Falling Walls Lab Mongolia‘21 форум ба ENGAGEx уоркшопын мэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль, хүрэээлэн, байгууллагын  судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд энэхүү мэдээллийг цааш нь түгээхийг хүсч байна. Баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэлээр хавсаргав.
 
Монголын үндэсний ялагч анх удаа оролцсон 2019 оны Falling Walls Lab Int. Finale-н highlight видеог https://www.youtube.com/watch?v=Y2BbrQu1ZP8 болон өмнөх жилийн ялагчдын видеог https://falling-walls.com/lab/winners/ линкээр тус тус орж үзнэ үү. 
 
Хэрвээ танд тодруулах зүйлс байвал дараах хаягаар холбогдоно уу: info@artsandmediaconsulting.org эсвэл the Falling Walls Foundation (lab@falling-walls.com).
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabEngageMongolia хуудаснаас авна уу.