МГТИС-ийн оюутан сургуульдаа 20 гаруй төрлийн багаж хэрэгсэл бэлэглэлээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Эдийн засагч инженерийн төгсөх курсийн оюутан Э.Энхномин цахилгааны хичээлд ашиглагддаг хэрэгслийг сургуульдаа бэлэглэлээ. Үүнд нийт 4 орчим сая төгрөгийн үнэ бүхий 20 гаруй нэр төрлийн багаж хэрэглэгдэхүүн багтаж байгаа юм байна. МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал Л.Алтангэрэл тус багаж хэрэгслийг хүлээн авч, Э.Энхноминд талархал илэрхийлэн амжилт хүслээ.