Нийт багш, ажилтан, оюутнуудын анхааралд,

Улс орон даяар 2020 оны 11 сарын 12-ны 6 цагаас 11 сарын 17-ны 6 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 178-р тогтоол болон Боловсрол, шинжлэх ухааны Сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” тушаалыг танилцуулж байна.  

Шинэ коронавируст цар тахлын халдвар хамгааллын дэглэмээ сахин гэрээс гарахгүй байх, аль болох цахимаар ажлаа явуулах тухай Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар, зөвлөгөөг сайтар дагаж мөрдөхийг уриалж байна. 

Та бүхэн өөрийн болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалаарай. Дархлаагаа дэмжиж, амны хаалтаа тогтмол, зөв зүүгээрэй.