MAPTEK компаниас МГТИС-ийн оюутнуудад 3D загварчлал, уул уурхайн төлөвлөлтийн програм бэлэглэлээ

Энэ нь дэлхийн анхдагч гурван хэмжээст уул уурхайн програм хангамж бөгөөд хэрэглэгчдийн анхдагч өгөгдлийг динамик гурван хэмжээст модел болгон хөрвүүлж, баталгаажуулах, цаашлаад уурхайн нарийвчилсан загвар болон үйл ажиллагааны төлөвлөгөөг цогцоор нь гүйцэтгэх боломжтой програм юм. Дэлхий дээр 75 орны 2000 гаруй хэрэглэгчтэй уг програмыг оюутан залуус сургалт судалгаандаа ашигласнаар уул уурхайн мэргэжлийн инженерүүдийн түвшинд ажиллах чадварыг эзэмших, онолоор үзсэн мэдлэгээ баталгаажуулах зэрэг сургалтын үйл ажиллагааг сайжруулахад томоохон дэмжлэг болох юм. Програм хүлээлгэн өгөх арга хэмжээнд MAPTEK компанийн төлөөлөгч Стив Салливан өөрийн биеэр оролцож, оюутан залууст Maptek Vulcan програмыг ашиглах зааварчилгааг өглөө. МГТИС-ийн удирдлагуудын зүгээс геологи, уул уурхай, нөхөн сэргээлтийн цогц уг програмыг талархан хүлээн авч, сургалтын үйл ажиллагаанд том хөрөнгө оруулалт болсныг уулзалтын үеэр хэлж байлаа.