KAIST–GMIT Overseas Program Монгол Улсад зохион байгуулагдаж байна
KAIST–GMIT Overseas Program Монгол Улсад зохион байгуулагдаж байна
2026 оны 8 дугаар сарын 10–21 | Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн дээд сургууль (KAIST)-ийн хамтран зохион байгуулж буй KAIST Overseas Program” 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр МГТИС-ийн Налайх дахь кампуст албан ёсоор эхэллээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд оролцогчид хиймэл оюун ухаан (AI), программчлал, график чиглэлээр интерактив сургалтад хамрагдахын зэрэгцээ Солонгосын соёл, нийгмийн талаар танилцах хөтөлбөрүүдэд оролцож байна.
Мөн хөтөлбөр нь МГТИС болон KAIST-ийн оюутнуудын хооронд соёлын солилцоо, багаар ажиллах, харилцан суралцах, харилцаа холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг бүрдүүлж байна.
Хөтөлбөрийн оролцогчид: KAIST-ийн талаас дэд ерөнхийлөгч, 3 ажилтан, 16 оюутнууд нийт 20 гишүүнтэйгээр оролцож байна. Харин хамтрагч талаас МГТИС, МУИС, ШУТИС-ийн оюутнууд болон Налайх дүүргийн 12 дугаар ангийн сурагчид оролцож байгаа бөгөөд нийт 70 орчим оролцогч тус хөтөлбөрт хамрагдаж байна.
Технологи ба соёлын солилцоо: KAIST-ийн оюутнууд AI, Programming, Graphics гэсэн гурван чиглэлээр хуваагдан, оролцогчдод IT боловсролын сургалт явуулж байна. Оролцогчид эдгээр гурван чиглэлийн сургалтад ээлжлэн хамрагдаж, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихийн зэрэгцээ багаар ажиллах, харилцан туршлага солилцох боломжтой.
Үүний зэрэгцээ Korean Culture Introduction хөтөлбөрөөр дамжуулан оролцогчдод БНСУ-ын соёл, нийгмийн талаар танилцуулж байна.
Хөтөлбөрийн хугацаа: “KAIST–GMIT Overseas Program” нь 2026 оны 8 дугаар сарын 10–21-ний өдрүүдэд МГТИС-ийн Налайх дахь кампуст зохион байгуулагдаж байна.
МГТИС болон KAIST нь 2022 оны 11 дүгээр сарын 21-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү “Overseas Program” нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын технологийн боловсрол, олон улсын харилцаа, соёлын солилцоог дэмжих зорилготой үйл ажиллагааны нэг хэсэг болж байна.
Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид хамтран ажилласан туршлага, сурсан мэдлэгээ хуваалцаж, "Хаалтын ёслол, Соёлын солилцооны тоглолт"-оор хөтөлбөрөө өндөрлүүлнэ.