Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Удирдах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн анхны хурлаа зохион байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС)-ийн Удирдах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн анхны хурлаа зохион байгууллаа


Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/137 дугаар тушаалаар  Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн Удирдах зөвлөлийн Монголын талын үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн баталсан.


Шинэчилсэн бүрэлдэхүүнд:


* Дэндэвийн Тэрбишдагва – Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх;

* Б.Түмэндэлгэр – Боловсролын яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын газрын дарга;

* Г.Баттунгалаг – Гадаад харилцааны яамны Европын газрын захирал


нар томилогдсон. 


Удирдах зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхны хурлаа зохион байгуулж, Удирдах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Хурлаар Монголын талын үүсгэн байгуулагчийн шинэ төлөөллийг танилцуулж, Удирдах зөвлөлийн даргыг болон дэд хороодын гишүүдийг шинэчлэн сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Удирдах зөвлөлийн хурлаар Дэндэвийн Тэрбишдагваг Удирдах зөвлөлийн даргаар олонхын саналаар дахин сонголоо.


Д.Тэрбишдагва нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Монгол-Германы парламентын бүлгийн дарга, Монгол-Орос, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга, гишүүн, мөн УИХ дахь Монгол-Солонгос, Монгол-Япон, Монгол-Лаосын парламентын бүлгүүдийн гишүүн юм.


Тэрбээр өмнө нь Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан бөгөөд төрийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр арвин туршлагатай.


Шинэчлэгдсэн Удирдах зөвлөл нь их сургуулийн урт хугацааны хөгжлийн бодлого, засаглал, сургалт, судалгаа, Монгол-Германы стратегийн түншлэлд суурилсан хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.