Налайх дүүргийн Засаг даргын орлогч болон БНСУ-ын Konyang их сургуулийн ерөнхийлөгч нар айлчиллаа
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн, БНСУ-ын Конянь их сургуулийн Ерөнхийлөгч Ким Ён Ха болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Ким Да Го нар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд айлчиллаа.
Энэ үеэр МГТИС-ийн Ректор Проф. Б.Батцэнгэл, Проф. Сунгчил Лий, Проф. Г.Гантуяа, Проф. Ким Ёнсок болон бусад албан хаагчид зочдыг хүлээн авч уулзсан бөгөөд дээд боловсролын салбар дахь хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг харилцан танилцуулж санал солилцов. Цаашид багш ажилтан болон оюутан солилцоо, зуны сургалт, соёлын арга хэмжээ, хамтарсан судалгааны төсөл гэхчлэн хэд хэдэн чиглэлийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг тодотголоо.