​Шинэ Монгол технологийн дээд сургуулийн хамт олон МГТИС-д зочиллоо

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн төлөөллүүд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд зочиллоо. Энэ үеэр хоёр талын Захирлын зөвлөлийн гишүүд, багш судлаачид уулзаж, таван жилийн хугацаатай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг цаашид үргэлжлүүлэн, хамтран хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг сэргээн зохион байгуулахаар тохиролцлоо. Үүнд хамтарсан судалгааны төсөл, эрдэм шинжилгээний бага хурал, спортын тэмцээн уралдаан, багш оюутны мэдлэг туршлага солилцох аливаа арга хэмжээнүүд багтаж байгаа юм.

Дээд боловсролын салбар, техник технологийн чиглэлээр үйл ажиллагаа явагддагийн хувьд тус хоёр сургуульд харилцан туршлага мэдлэг хуваалцах өргөн боломж байгааг удирдлагууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.