МГТИС-ийн багш судлаачдын бүтээл “Atlantis Press” эмхтгэлд хэвлэгдлээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас 2023 оны 6-р сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Ашигт малтмал ба Технологи” (RESAT-2023) олон улсын хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн 16 өгүүлэл “Advances in Engineering Research” сэтгүүлд нийтлэгдлээ.
 
Энэхүү олон улсын хурал нь тухайн салбарын судлаачид, инженерүүд хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцах, судалгааны үр дүн, мэдээллээ солилцох үндсэн зорилготой. Хуралд Монгол, Герман, АНУ, Авсрали, Намиб, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Испани зэрэг улс орны 30 гаруй их, дээд сургууль, хүрээлэн, төрийн бус байгууллага болон аж үйлдвэрийн байгууллагуудыг төлөөлж 150 гаруй эрдэмтэн, судлаач оролцож хоёр зочин илтгэл, 40 аман илтгэл, 14 ханын илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
 
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид өөрсдийн судалгааны үр дүнг өгүүлэл хэлбэрээр DOI буюу Цахим объект таниуртайгаар “Advances in Engineering Research” сэтгүүлд нийтлүүлэх боломжтой байв. Тиймээс судлаачдаас нийт 21 өгүүллийг илгээснээс 16 нь хянан магадлагдаж, нийтлэгдээд байна. Хэвлэгдсэн бүтээлийн 50 хувийг МГТИС-ийн 16 багш, судлаачийн бүтээл эзэлж байгаа юм.
 
Судлаачдын бүтээлийг энд дарж үзэх, файл хэлбэрээр татах боломжтой.