ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Андреас Ларем нар МГТИС-д зочиллоо

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Андреас Ларем тэргүүтэй төлөөлөгчид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхоноо зочилж, тус их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Бундестагийн гишүүнийг хүлээн авсан уулзалтад ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны референт Удо Вебер, МГТИС-ийн УЗ-ийн дарга Д.Тэрбишдагва, УЗ-ийн орлогч дарга Проф. Манфред Хампе, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Суурин төлөөлөгчийн газрын орлогч Беате Диппмар,  GIZ-GMIT төслийн удирдагч Франк Вуллкоф, МГТИС-ийн захирал Б.Батцэнгэл, Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал Л.Алтангэрэл нар оролцлоо. Уулзалтад Германы эрдмийн солилцооны алба (DAAD) болон Германаас урт, богино хугацаагаар ирдэг багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, МУ-ын Дээд боловсролын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой өөрчлөлтүүдийг тодорхой болгох тухай асуудлыг хөндөн хэлэлцжээ.

Түүнчлэн төлөөлөгчид сургуулийн хотхонтой танилцах үеэрээ Германы эрдмийн солилцооны алба (DAAD) болон Фрайбергийн Техникийн их сургуулийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй багш нарын заах арга зүйн семинарт хамрагдаж байгаа багш нартай уулзаж санал солилцсон байна. ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Андреас Ларем Гадаад харилцааны байнгын хорооны гишүүний хувьд дээрх асуудалд анхаарал хандуулан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.