МГТИС-ийн 49 оюутан эрдмийн баяраа тэмдэглэж, дипломоо гардан авлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяртай зэрэгцэн зургаа дахь төгсөлтийн баяр зохион байгуулагдаж байна. Энэ өдөр анхны магистрын оюутнуудаа төгсгөж буйгаараа онцлогтой.

МГТИС-ийг бакалаврын Механик инженерчлэл, Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Үйлдвэрлэлийн инженерчлэл хөтөлбөрөөр 36 төгсөгч, мөн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистр, Хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын 13 төгсөгч дипломоо гардан авч байгаа юм. МГТИС нь 2013 онд үүсэн байгуулагдаж байхдаа 3 профессор багш, 30 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа эхлүүлж байсан бол энэ жил 150 гаруй төгсөгчтэй, 330 гаруй оюутантай болж өргөжөөд байна.

Энэ өдөр дипломоо гардан авч, эрдмийн баяраа тэмдэглэсэн нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэе!