Бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдаж байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл цахимаар явагдаж байна. 

Бакалаврын хөтөлбөр /4 жил/:
  • Механик инженерчлэл
  • Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл
  • Хүрээлэн буй орчны инженерчлэл
  • Үйлдвэрлэлийн инженерчлэл /Эдийн засагч инженер/
  • Мехатроник
  • Цахилгааны инженер
Инженерийн бэлтгэл хөтөлбөр /1 жил/:
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр
Магистрын хөтөлбөр /2 жил/:
  • "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистр
Бүртгүүлэгчдэд тавигдах  шаардлага
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2021-2023 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байх
  • Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд Монгол Улсын ЭЕШ-д дүйцүүлсэн оноотой байх
  • БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР: Математик, Физик/Хими, Англи хэлний хичээлийн ЭЕШ-ын оноо тус бүр 600 ба түүнээс дээш байх
  • ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨР: Математик, Англи хэлний хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 520 ба түүнээс дээш байх
Бүртгэлийн линк: https://www.gmit.edu.mn/registration.html
Холбоо барих утас: 70232090, 70232086