МГТИС-ийн оюутнууд Улсын химийн олимпиадад алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн оюутнуудын баг Улсын химийн XXXII олимпиадад амжилттай оролцлоо. Тус олимпиад нь энэ удаа Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик байгалийн ухааны сургууль, Химийн тэнхимд зохион байгуулагдлаа. МУИС, ШУТИС, ШМТДС, АШУҮИС-ийн оюутнуудын төлөөлөл оролцсон энэхүү олимпиадын “А” бүлэгт өрсөлдсөн МГТИС-ийн оюутнууд дараах амжилтыг үзүүлжээ. Медаль хүртсэн бүх оюутнууддаа баяр хүргээд, цаашдын сурлагын өндөр амжилт хүсье!

Олимпиадын А бүлэгт:
  • МГТИС-ийн 2-р курсийн оюутан П.Золзаяа - Алтан медаль
  • МГТИС-ийн 2-р курсийн оюутан Ш.Төгөлдөр - Мөнгөн медаль
  • МГТИС-ийн 1-р курсийн оюутан М.Оюунжаргал - Хүрэл медаль