МГТИС-ийн хотхонд “MCS Day” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд М-Си-Эс группийнхэн "MCS Day" өдөрлөгийг 2023 оны 3-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ өдөр тус группийн 10 гаруй салбар компанийн төлөөллүүд танилцуулга, сурталчилгаагаа хийсэн юм.

Оролцогч компаниуд МГТИС болон Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийн нийт 300 гаруй оюутнуудын дунд тогтвортой хөгжил, аудио контентын олон улсын чиг хандлагын талаар богино сургалт өгч, хонжворт сугалаа, хөгжөөнт тоглоом гээд олон сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа. Түүнчлэн ахлах курсийн оюутнуудад ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг хүргэсэн юм.