МГТИС нь "Ногоон Налайх" шагналт уралдааныг зарлаж байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Налайх дүүргийн хэмжээнд бүх түвшний сургуулиудын оюутан, сурагчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад оюутан, сурагчдын мэдлэгийг тэлэх, хандлага өөрчлөх, идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, бүтээлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилгоор НОГООН НАЛАЙХ шагналт уралдааныг зарлаж байна.

Оролцогчид:
  • Налайх дүүргийн сургуулиудын Эко-клуб, сайн дурын клуб, багууд
Оролцох төрөл:
  • Шилдэг төсөл /2 төсөл тус бүр 1.5 сая төгрөг/
  • Шилдэг Эко-клуб /1 сая төгрөг/
  • Шилдэг PR /1 сая төгрөг/
Бүртгэх хугацаа:
  • Уралдаанд оролцох мэдэгдлээ 2023 оны 3-р сарын 20-ны өдрөөс 4-р сарын 1-ний өдрийг хүртэл green@gmit.edu.mn цахим хаягт илгээгээрэй.
Хүлээн авах хугацаа:
  • 2023 оны 5-р сарын 26-ны өдрийг хүртэл оролцогчдын мэдээлэл, бүтээлийг хүлээн авна.
Шалгаруулалт:
  • 2023 оны 6-р сарын 5-ны өдөр дүнг танилцуулж шагнал гардуулна. Мөн шалгарсан шилдэг төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.
 
#GREEN_Nalaikh, #AusVols, #GMIT, #GREEN