“Байгалийн нөөц, технологи” олон улсын II хурал 2023 оны 6-р сарын 19-20-нд зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нэрэмжит “Байгалийн нөөц, технологи 2023” олон улсын II хурлыг 2023 оны 6-р сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хурал нь МГТИС-ийн 10 жилийн ойн баяр болон 2023 оны 6-р сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх Олон улсын Уул уурхайн профессоруудын нийгэмлэг (Society Of Mining Professors, SOMP)-ийн 12 дахь удаагийн Ази номхон далайн бүсийн чуулгантай хамтатган зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн хуралд оролцогчид 6-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байрлах “Багануур ХК”-тай танилцах техникийн аялалд оролцох боломжтой. Энэхүү олон улсын II хурлын зорилго нь дараах сэдвийн хүрээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, ААН-үүд харилцан мэдлэг, туршлагаа солилцоход оршино.
  • Байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээ,
  • Түүхий эдийг олборлох, боловсруулахад тулгарч байгаа хүрээлэн буй орчин, эдийн засгийн сорилтууд,
  • Нөөцийн чиг баримжаатай инженер технологийн хөгжүүлэлт,
  • Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч
Иймд эрдэмтэн судлаач, багш оюутнууд, инженерүүд та бүхнийг өөрийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлаараа илтгэл хэлэлцүүлэн хамтарч ажиллахыг урьж байна.

Илтгэл хүлээн авах:
Илтгэлийн хураангуйг хурлын албан ёсны хэл дээр (англи), 500-аас ихгүй үгтэй байхаар Microsoft Word Doc(x) файлаар бэлтгэж 2023 оны 3-р сарын 15-ны дотор хурлын албан ёсны цахим resat@gmit.edu.mn хаягаар илгээнэ үү. Илтгэлийн хураангуйг хурал зохион байгуулах олон улсын хороо хэлэлцэж шийдвэрлэсний дараа бүрэн илтгэлийг мөн resat@gmit.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Шалгарсан илтгэлүүд “Atlantis Press”-ийн “Advances in Engineering Research” хэсэгт нийтлэгдэх тул илтгэлээ бүрэн эхээр илгээсэн байх ёстойг анхаарна уу. Илтгэлийн талаарх дэлгэрэнгүйг энд дарж харна уу.

Хугацаа:
  • Илтгэлийн хураангуй илгээх:                              2023 оны 3-р сарын 15
  • Илтгэлийн хураангуй шалгаруулалт:                 2023 оны 3-р сарын 22
  • Илтгэл (бүтэн) илгээх:                                         2023 оны 4-р сарын 1
Дэлгэрэнгүй мэдээллийг resat.gmit.mn хуудаснаас авна уу.