Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш ажилтнууд МГТИС-тай танилцлаа

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш ажилтны төлөөлөл 2022 оны 12-р сарын 9-ний өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочиллоо.

Энэ үеэр МГТИС-ийн зүгээс сургалтын орчин, менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилт, сонирхогч талуудын хэрэгцээ ба хүлээлт, шийдвэрлэх арга хэрэгслүүд, сайжруулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг танилцуулсан юм. Мөн Эрдэнэт цогцолбор дээд сургууль нь Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн, ISO21001:2018 олон улсын стандартын гэрчилгээг гардан авсан сайн туршлагаасаа хуваалцлаа.

Тус хоёр их сургуулийн чанарын менежментийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Чанар, удирдлагын мэдээллийн албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдуламаар ахлуулсан баг Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны 10 дугаар бүлэг болох үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар танилцуулга хийв.
МГТИС-ийн зүгээс Судалгаа хариуцсан дэд захирал Проф. Л.Алтангэрэл болон  Инженерийн факультетын профессорууд, Чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн нар сургуулийн хотхоныг танилцуулахын зэрэгцээ цаашид хоёр их сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.